СЭРГЭЛЭН СУМЫН 2015 ОНЫ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

 ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Төв аймгийн Сэргэлэн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Дархан гүний хошуу. Баян бүрд, Хайрхан, Хөшиг, Эрдэнэ-Уул, Авдар гэсэн 5 багийн нийт 670 өрхөд 1841 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас 17 -д, газар нутгийн хэмжээгээр эхний 5-д ордог.

 Байршил

Төв аймгийн зүүн урд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 62 км,
  • аймгийн төвөөс 18 км зайд байрладаг.  

Улаанбаатар хот болон Төв аймгийн Алтанбулаг , Эрдэнэ,Баян, Баянцагаан сумтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшинээс дээш1000- 1500 м өргөгдсөн.

Газар хөдлөлийн эрчим 6,5-7 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур -27 °С

  • 7 дугаар сарын дундаж

температур +25°С

  • жилийн дундаж салхины хурд6-8м/с
  • жилийн хур тундасны нийлбэр250-350 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 3865,7 га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

36446,75

91.8

Ойн сан бүхий газар

4975,80

1.27

Усан сан бүхий газар

309

0.08

Тусгай хэрэгцээний газар

18201.8

4.71

Тосгон, суурингийн газар

5172.76

1.25

Дэд бүтцийн газар

3448.9

0.89

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

780

1061

1841

Өрхийн тоо

197

473

670

Суурин хүн ам

1841

Түр оршин суугч

000

Шилжилт хөдөлгөөн

Тус сум нь Төв аймагтай хаяа нийлэн оршдог нийт хүн амын 46 хувь нь сумын төвд амьдардаг.

Сумын хүн амын 60 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 15 хувь нь хөгшид байна.

ЭДИЙН ЗАСАГ

Сумын хэмжээнд нийт 56 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 10,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 30.6 сая, аймагт 150,3 сая, орон нутагт 80,9 сая нийт 2090.0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Тус сумандтусгай зөвшөөрөл эзэмшдэг 17 аж ахуй нэгж байгууллага жилд 100 килограмм алт олборлож 8,2 тэр бум төгрөгийн татварыг төвлөрүүлдэг юм. Тус суманд улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа нь орон нутгийн болоод улс орны эдийн засаг хөгжилд ихээхэн нөлөө үзүүлхүйц байгууламжууд хийгдэж байна.

Үүнд: 50ква салхин цахилгаан станц 2013онд ашиглалтанд орох.

108м өндөр Их майдар цогцолбор 2014онд ашиглалтанд орох. Олон улсын нисэх онгоцны буудал 2016 онд ашиглалтанд орох. Жилд 100 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэр гэх мэт улсынхаа нүүр царай болох төслүүд хэрэгжиж байна.

Эдийн засгийн бүтэц

Ажиллах хүч салбараар

Салбар

Хэмжих нэгж

2012

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Аж үйлдвэр

Хүн

     

Хөдөө аж ахуй

Хүн

250

150

400

Үйлчилгээ

Хүн

514

25

534

Нийт

Хүн

764

175

934

Сумын хэмжээгээр нийт 123344 мянган мал тоологдсоноостэмээ 33, яамаа 37290, хонь 61054, үхэр 7272, адуу 17695, тоологдсон байна.

354 малчин өрх,69 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 50-аас дээш хувийг эзэлж байна.

Сумын хэмжээгээр жилд 110 га-д тэжээлийн ургамал, 160 га талбайд үр тариа, 40 га талбайд төмс, 5 га талбайд хүнсний ногоо, тэжээлийн ургамал 198тн, 210 тонн үр тариа, 55 тонн төмс, 22,3 тонн хүнсний ногоо, хураан авсан.

Малын бүтэц

Инженерийн дэд бүтэц                 

Зам тээвэр. Сумын газар нутаг Улаанбаатар төмөр зам дайран өнгөрдөг бөгөөд төмөр замын 5-н өртөө, зөрлөг байрладаг. Зүүн талаараа УБ, Чойр, босоо тэнхлэгийн хатуу хучлагатай замтай, баруун хэсгээр УБ, Мандалговийн хатуу хучлагатай зам тус тус дайран өнгөрсөн, багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1969 онд баригдсан 110/35/10квт-ийн Дэд станцтай.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5 гүний худаг, 30м3 багтаамжтай ус хангамжийн системд   5 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх ус түгээх байрнаас усаа авч байна.

Дулаан хангамж. Сумын төвд 3 төвлөрсөн уурын зуух, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулиудын харьяа уурын зуухууд ажиллаж байна.

НИЙГЭМ

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

370

2

Сургуулийн дотуур байр

ор

20

       

3

Цэцэрлэг

хүүхэд

120

4

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

6

5

Спорт заал

тоо

350-400

6

Биеийн тамирын талбай

м2

1

7

Соёлын төв

тоо

1

8

Номын сан

суудал

35

9

Банк

тоо

1

10

Халуун ус

шүршүүр

1

Боловсрол

Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 8 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 23,2 хувь, суурь боловсролын хамран сургалт 19,6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 90% хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 9 багш хамрагдаж байна.

Төрийн өмчийн “Алтан түлхүүр ” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

Эрүүл мэнд

Суманд улсын төсвийн 9ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.

2012 онд нийт 39 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 234, осол гэмтэл 13, халдварт өвчлөлийн 1 тохиолдол гарсан байна.

Соёл, спорт

1979 онд ашиглалтанд орсон 120 суудалтай Соёлын төвийн тоосгон барилга нь зориулалтын бус Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг

спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 21 байна. Нийт ажилгүй иргэдийн 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 50 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа

Сэргэлэн сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан.

Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 250га-аар нэмэгдсэн.

Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

  • хөдөө аж ахуй газар 3544465,74 га
  • хот тосгон бусад суурин газар 5172,76 га
  • зам шугам сүлжээний газар 3448,9 га
  • ойн сан бүхий газар 4975,8га
  • усан сан бүхий газар 309 га
  • улсын тусгай хэрэгцээний газар 18201,8 га

Өнөөгийн байдлаар иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийи 4006 иргэн газар өмчилж, иргэн ААН, 299,2 га газрыг ашиглаж   185,03 га газрыг эзэмшиж байна.

Хадлангийн 2892 га, тариалангийн 3840,6 га байна.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь Эдийн засаг нийгмийн хөгжлийг тогтвортой ахуйлахыг зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Олон улсын нисэх онгоцны буудал, үлэмж биетний өргөө, салхин парк, майдар бурхны цогцолбор зэрэгт ажлын байрыг 3-5 дахин нэмэгдүүлэн ажилгүйдлыг бууруулж, сумын хүн амын тоог нэмэгдүүлэх.
  • Модон хаус, орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон сууцны хангамжийг сайжруулах.
  • Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох нөхцөлийг бүрдүүлнэ.

УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ

Сургууль

Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль

  • ЭрдэнэУул багийн 1-р хороонд байршилтай
  • 370 хүүхдийн хүчин чадалтай,
  • 25 багш, ажиллагсадтай
  • 1979 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай

тоосгон хийцтэй 1979 оноос хойш улсын хөрнгөөр их засварт орж байгаагүй дотор хана шалнд мөөгнцөр үүсэн засвар хийх шаардлагатай.

Цэцэрлэг

           “Алтантүлхүүр ” цэцэрлэг

  • Эрдэнэ-Уул багийн 1-р хороонд байршилтай
  • 120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 80 хүүхэд хүмүүжиж байна
  • 25 багш, ажиллагсадтай
  • 1982 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй.бага оврын уурын зуухны халаалтай.их засвар хийгдэгүй 1-р багийн нутаг 4-р зөрлөгт хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барих шаардлагатай.

Эмнэлэг

             Эрүүл мэндийн төв

  • Эрдэнэ-Уул багийн 1-р хороонд байршилтай
  • 9 ортой
  • 2 эмч, 4 сувилагч нийт 24 ажиллагсадтай
  • 1986 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул 80 сая төгрөгийн улсын хөрнгөөр 2013онд их засвар хийгдэнэ.

Соёлын төв

           Соёлын төв

  • Эрдэнэ-Уул багийн 1-р хороонд байршилтай
  • 120 хүний суудалтай
  • 4 ажиллагсадтай
  • 1979 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Цахилгаанар халдаг их засварт орж байгаагүй өргөтгөл хийх шаардлагатай.

Засаг даргын Тамгын газрын барилга

             ЗДТГ-ын барилга

  • Эрдэнэ-Уул багийн 1-р хороонд байршилтай
  • 28 ажиллагсадтай
  • 1979 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын бус ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул дунд сургуулийн дотуур байранд 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2012 онд өөрийн нөөц бололцоо хандив тусламжаар шинээр НУО барьж 560 сая төгрөг зарцуулж бүрэн ашиглалтанд ороод байна. Инженерийн дэд бүтэц
  • Усан сан
  • Төв усан сан
  • 30м3 хүчин чадалтай
  • ашиглалтын шаардлага хангахаа байж үйл ажиллагаа нь зогссон.