Strict Standards: Only variables should be assigned by reference in /home1/togovmn/public_html/sergelen/plugins/system/plg_ztools/plg_ztools.php on line 33

Strict Standards: Declaration of JParameter::loadSetupFile() should be compatible with JRegistry::loadSetupFile() in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/html/parameter.php on line 512

Strict Standards: Declaration of JCacheControllerPage::store() should be compatible with JCacheController::store($data, $id, $group = NULL) in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/cache/controller/page.php on line 199

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.internal_encoding is deprecated in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/string/string.php on line 28

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.input_encoding is deprecated in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/string/string.php on line 29

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.output_encoding is deprecated in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/string/string.php on line 30

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 654

Strict Standards: Only variables should be assigned by reference in /home1/togovmn/public_html/sergelen/plugins/system/plg_ztools/plg_ztools.php on line 115

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 654

Strict Standards: Only variables should be passed by reference in /home1/togovmn/public_html/sergelen/plugins/system/plg_ztools/plg_ztools/libs/ztgzip.php on line 153

Strict Standards: Non-static method JFTP::getInstance() should not be called statically in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filesystem/file.php on line 412

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home1/togovmn/public_html/sergelen/plugins/system/plg_ztools/plg_ztools.php:33) in /home1/togovmn/public_html/sergelen/templates/jv_nicebody25/libs/zt_tools.php on line 226

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 654

Deprecated: Non-static method JSite::getMenu() should not be called statically, assuming $this from incompatible context in /home1/togovmn/public_html/sergelen/templates/jv_nicebody25/zt_menus/zt.common.php on line 255

Deprecated: Non-static method JApplication::getMenu() should not be called statically, assuming $this from incompatible context in /home1/togovmn/public_html/sergelen/includes/application.php on line 539

Strict Standards: Only variables should be assigned by reference in /home1/togovmn/public_html/sergelen/templates/jv_nicebody25/zt_menus/zt.common.php on line 255
А.Сүхбат


Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 654

А.Сүхбат

А.Сүхбатаваргыннэрэмжиттэмцээнболно

Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбатын нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 9-14-нд Улаанбаатар хотноо болно.

Энэхүү тэмцээнийг А.Сүхбатын нэрэмжит болгохоор Монголын чөлөөт бөхийн холбоо шийдвэрлэжээ.
Уг тэмцээнд 1992 оноос хойш төрсөн залуучууд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд хүч сорих аж.
 


Онцлог нь энэ тэмцээний нэг жинд 2-3 тамирчин оролцуулж болох юм байна. А.Сүхбат гавьяатын хувьд чөлөөт бөхийн төрлөөр хичээллэх хугацаандаа улсын аварга, Зүүн Азийн наадмын аварга болж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан билээ.

нэ сарын 17-21 ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, МБӨргөөнд дамжин болох “Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдааны бүртгэл 50 хувьтай явагдаж байна. Хотын бөхчүүдийг 10 хүртэл, хөдөөгийн бөхчүүдийг 10-15 ны өдрүүдэд бүртгэж эцсийн дүн нь 15 нд гарна. Байнгын бэлтгэлтэй бөхчүүдээс гадна барилдахаа больсон ахмад бөхчүүд энэ том барилдаанд хийморио сэргээн барилдахаар бүртгүүлээд байгаа юм байна.Бидэнд ирсэн мэдээгээр МУ-ын Даян аварга олондоо жижиг хэмээн алдаршсан А.Сүхбат барилдахаар болжээ. Барилдааны бай шагнал нь улсын наадмын хэмжээнд байх бөгөөд 2000 үзэгчийг дэмжигчээр оролцуулан удахгүй хэвлэгдэх номондоо мөнхлөх юм. Ямартай ч Монгол түмэн удаан хараагүй барилдаануудыг шимтэн үзэх нь гарцаагүй боллоо 

Даян аварга Агваансамдангийн Сүхбат 2001 оны улсын их баяр наадамд түрүүлснийхээ дараахан Увс аймгийн наадамд зодоглохдоо аваргын тэмдгээ гээсэн тухай өмнө нь миний бие бичиж байсан билээ. Аваргын Увс аймгийн наадмын талбай дээр унагасан энэхүү тэмдэг арван жилийн дараа тус аймгаас аварга цолтон төрөхийн уг үндэс ч болсон байж болох тухай тэгэхэд бичсэн. Энэ хорвоо дээрх хүн бүрийн үйлдэл хөдөлгөөн бүр өөрийн гэсэн үйлийн үр, хувь зохиолтойгоо уялдаа холбоотой байдаг гэдэг. Ялангуяа улсын аварга хүний тэмдэг гээгдэж, түүнийг олсон аймгаас яг арван жилийн дараа аварга цолтон шууд төрнө гэдэг энгийн гэж хэлж боломгүй явдал шиг санагддаг.

Ингээд арван жилийн өмнө Увс аймгийн наадмын талбай дээр юу болж, энэ арван жилийн хугацаанд аваргын тэрхүү тэмдэг ямархуу хувь тавилан дуудсныг өөрийн өнцгөөс өгүүлье.

А.Сүхбатыг аварга болчихоод тун удаагүй байтал Увс аймгийн наадам болсон юм. Дархан аварга, хадам эцэг Х.Баянмөнх гарын шавь нараа дагуулан Увсын наадмыг зорьсны дотор шинэхэн аварга байв. “Жижиг” Сүхбат монгол бөхийн аварга хэмээх гайхалтай цолыг хүртснийг нь илтгэх тэмдгээ зүүж явсан ч хөлгүй наадмын хөлд түүнийгээ гээж орхижээ. Гэтэл нэгэн охин газарт унасан аваргын тэмдгийг анзаарч гэртээ аваачсан байна. Охины аав аймгийн арслан цолтой хүн тул улсын аваргын тэмдэг бурхны хишиг мэт санагдаж, нандигнан дээдэлжээ. Ингээд хашир аймгийн арслан нутгийн алдарт аварга О.Балжиннямд А.Сүхбатын тэмдгийг олсноо хэлсэн байна. Үргэлж хаш цагаан хөөргөө үнэрлэж, инээмсэглэж суудаг аварга О.Балжинням болсон явдлыг сонсоод аваргын тэмдгийг А.Сүхбатад эргүүлэн өгөхгүй байхыг зөвлөсөн гэнэ. Учир нь энэ аваргын тэмдэг Увс аймагт улсын аварга цолтон хэдэн жилийн дараа төрөхийн дохио гэж ихэд бэлэгшээжээ. Хашир аваргын хэлснийг аймгийн арслан дагаж, улмаар А.Сүхбатын гээсэн тэмдэг анх олсон өнөө охины гэрт өдий хүртэл хадгалагдсаар иржээ.

Сонирхолтой нь Улсын их баяр наадмын 70 жилийн ойгоор түрүүлсэн аварга О.Балжинням 80 жилийн ойгоор түрүүлсэн аварга А.Сүхбатын тэмдгийг “хадгалж”, улмаар 90 жилийн ойгоор Увсаас шинэ аварга С.Мөнхбат төрсөн байх юм. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход энгийн нэгэн тохиолдол гэж хэлэхэд бэрх. Юм бүхэн өөрийн гэсэн учир, үр дагавартай байдгийн жишээ энэ биз.

А.Сүхбат аварга “Зоос гоёл”-оор аль хэдийнэ аваргын тэмдгээ дууриалган хийлгэж авснаар өнөөх тэмдгийн араас эрэл сурал болж, эргүүлэн авья гэж тэгтлээ тэмүүлээгүй орхисон юм байна.

О.Балжинням аварга зүгээр ч нэг аваргын тэмдгийг “хадгалуулаад” зогссонгүй.  Тэрээр Увс нутгаасаа аварга түрүүлүүлэхийн тулд сүүлийн хэдэн жилийн “Увс нуур” галынхантайгаа наадмын өмнө бэлтгэлд гарч, залуусын уяа сойлгыг сайтар тааруулж байсан гэдэг.

Сүхбаатарын Мөнхбат хэмээх дайчин, уран барилдаантай сайхан, шинэ аварга мэндэлсний дараа А.Сүхбат аваргын гээсэн тэрхүү тэмдэг үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж болох биз. Гээсэн тэмдгийг олсон охин аль хэдийнэ нас бие гүйцэж, Увс нутгаас аварга төрчихсөн тул одоо эзэнд нь эргүүлээд өгөх эсэх нь сонин. Магадгүй аварга О.Балжинням “Одоо А.Сүхбатад тэмдгийг нь өгөө” гэвэл хэлснээр нь болох биз.

Ийнхүү гурван аварга оролцсон нэгэн тэмдгийн түүх үргэлжилсээр байна. Эрт цагт бол домог гэхсэн, энэ цагт болохоор бид өөрсдөө энэхүү гайхалтай түүхийн гэрч нь болох хувь заяа тохиожээ.

Монгол улсын Даян аварга А.Сүхбатын фэн болох миний бие спортын портал www.hiimori.mn сайтын "Фанатуудын буланд"-д "Жижиг аварга" хэмээх өөрийн булангаа нээлгүүлээд удаагүй байгаа бөгөөд энэ удаад "Таван цагариг" сонины сэтгүүлч Б.Цогт-Очирын хийсэн нэгэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр аймгийн заан Т.Баасанхүүтэй ярилцсан бөгөөд "Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд тодрон гарч ирсэн бөхчүүдээс хэнийг дэмждэг вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултанд "Монголын улсын далай даян аварга А.Сүхбатын барилдааныг үзэх дуртай, дэмждэг байсан. Аваргыг зодог тайлахад өөрийн эрхгүй нулимс унагаж, их харамссан. Одоо ид барилдаж байгаа бөхчүүдээс Ц.Содномдорж харцагын барилдаан их гоё" хэмээн хариулжээ. Үнэхээр л "жижиг" аваргыг маань зодог тайлахад олон хүн нулимс унагасан нь үнэн бөлгөө... Эрхэм уншигч та бүхэн Т.Баасанхүүгийн ярилцлагыг уншиж сонирхоно уу.

Луу жилийн тэргүүн дэвжээ тодруулах "Нутагаа дуурсгана" барилдаанд хамгийн олон даваатай яваа Увс аймгийн харьяат аймгийн заан Төрөөгийн Баасанхүүг "Улсын цолд ойрхон бөх" булангийн зочноор урьж ярилцлаа.

-Сайн байна уу? Хоёулаа ярилцлагаа "Нутгаа дуурсгана" барилдааны талаар эхэлье. Одоогоор хэд барилдсанаас хэдэн даваа аваад байгаа вэ?
-Нийт 36 барилдаж 34 даваа аваад байгаа. Эхний өдөр Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээний аймгийн арслан Л.Цэрэнтогтоход, шигшээ барилдаанд Архангайн аймгийн арслан Л.Шинэбаатарт өвдөг шороодсон.

-Хэзээнээс үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн бэ? Бөхийн замд орсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Миний том ах Даваадорж сумын заан, ах Мягмаржав аймгийн арслан цолтой хүн байдаг. Багаасаа хоёр ахыгаа даган барилддаг байсан. Анх 2006 онд Тэс сумын биеийн тамирын багш Баттогтохын удирдлаган доор бэлтгэл хийж үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн.

-Бөхийн удамтай юу?
-Манай аав залуудаа барилдаж байсан. Ээжийн талаас бөхийн удамтай сайн барилдаж явсан аймгийн хурц арслан Арслан, Сундуй гэдэг бөхчүүд байсан.

-Анхны цолоо хаана авч байсан бэ?
-Манай аймагт аваргуудын нэрэмжит тойргийн барилдаан болдог. 2008 онд энэ барилдаанд 28 даваагаар хоёрт ороод аймгийн начин болсон. 2009 онд Увс аймгийн баяр наадмаар долоо давж, үзүүр, түрүүнд төрсөн ах Мягмаржавтай үлдээд аймгийн заан цол хүртэж байлаа.

-Төрсөн ахтайгаа үзүүр түрүүнд үлдэхэд ах чинь "Би түрүүлье" гэсэн үү, эсвэл яс үзэв үү?
-Ах маань тэр үед аймгийн заан цолтой байсан, надад цаашид цолоо ахиулах боломж байгаа учраас ахыгаа арслан болгоё гэж бодсон юм.

-Улсын баяр наадамд хэдэн удаа зодоглосон бэ?
-2011 оны баяр наадмаар анх барилдаж гурав даваад дөрвийн даваанд улсын заан Ч.Батзоригт өвдөг шороодсон.

-Улсын наадмаас хойшхи барилдаанаа эргэн харвал?
-Сүхбаатар аймгийн наадамд очиж үзүүрлэсэн. Увсынхаа баярт очоод дөрөв даваад П.Бүрэнтөгс арсланд унасан. Заал танхимын барилдаанд ихэвчлэн 16-д үлддэг дээ. "Наурузын баяр"-т зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн.

-Одоо сурдаг уу? Дунд сургуулиа хаана төгссөн бэ?
-Сурахгүй байгаа. Үндэсний бөхөөр дагнаж, хажуугаар нь самбо, жүдогоор хичээллэдэг. Дунд сургуулиа төгсеөгүй, тавдугаар ангиасаа гараад хөдөө мал маллаж байгаад бөхийн спортыг сонгосон юм.

-Самбо, жудогоор гаргасан амжилт гэвэл?
-Самбоор 2009 онд залуучуудын УАШТ-ий хүрэл, жүдогоор оюутны УАШТ-ий хүрэл медальтай.

-"Увс нуур" дэвжээнд хэзээнээс эхэлж бэлтгэлээ хийсэн бэ?
-2011 онд О.Балжинням аваргын удирлагад бэлтгэл хийж эхэлсэн. Өөрөөсөө харыдангуй том биетэй хүмүүстэй барилдаж бэлтгэл хийхээр хувийн амжилтад эерэгээр нөлөөлсөн байх. Одоогоор манай дэвжээний багшаар гавьяат тамирчин Г.Жамсран ажиллаж байгаа. Багш маань голдуу сэрвүү барьцнаас барилдахыг зөвлөдөг.

-Бөхчүүд дотороо нэлээн жижиг биетэй харагддаг. Биеийн өндөр, жин хэд бэ?
-Өндөр 174 см, жин 87 кг.

-Ихэвчлэн өөрөөсөө том биетэй бөхчүүдтэй барилдахад ямар байна?
-Өөрөөсөө том бехчүүдтэй барилдахад нь харин ч амар байдаг. Хөдөлгөж байгаад шийдсэн мэхээ хийн, хурдтай барилдахыг хичээдэг юм.

-Анх ямар барилдаан дээр ямар улсын цолтонг өвдөг шороодуулж байв?
-Өнгөрсен жил заан цолтнуудын нэрэмжит барилдаанд нэгийн даваанд улсын начин Б.Баянжаргалыг зүүн хонгодоод давж байсан.

-Таны голчлон хийдэг мэх?
-Хонгодох, баруун мордох, хутгах мэхийг ихэвчлэн хийж барилддаг.

-Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд тодрон гарч ирсэн бөхчүүдээс хэнийг дэмждэг вэ?
-Монголын улсын далай даян аварга А.Сүхбатын барилдааныг үзэх дуртай, дэмждэг байсан. Аваргыг зодог тайлахад өөрийн эрхгүй нулимс унагаж, их харамссан. Одоо ид барилдаж байгаа бөхчүүдээс Ц.Содномдорж харцагын барилдаан их гоё.

-Одоо нас хэд хүрч байна?
-1988 онд төрсөн, 24 настай.

-Дотно найзалж нөхерлөдөг бөх гэвэл?
-Олон сайхан найз байгаа. Аймгийн арслан Хайдав, Ганням, Бүрэнтөгс, ах нараас аймгийн заан Ганзориг нартай илүү дотно найзалдаг.

-Та "Нутгаа дуурсгана" барилдаанд хамгийн олон даваатай яваа. "Хасу" лигт ямархуу амжилт үзүүлж байна?
-"Хасу" лигт сайн амжилт үзүүлээгүй. Хоёр, гурав алхаад дэвжээний захад тулаад өөрийн гэсэн барилдаанаа сайн гаргаж чадахгүй байгаа тал бий. Харин "Нутгаа дуурсгана"-д өмнө нь таарч үзээгүй бөхчүүдтэй тойргоор барилдаж байгаа болохоор сайхан барилдаан гаргахыг хичээж байна.

-Таны ирээдүйн зорилго?
-Өөрийнхөө хэмжээнд сайхан барилдан улсын цолтны гэр бүлд багтаж, бөхөө дээдэлдэг ард түмнээ уран хурц, дайчин шуурхай барилдаанаар баясгахыг хичээх болно.

-Ярилцсанд баярлалаа.
-Танай сониноор дамжуулан намайг үргэлж дэмжиж байдаг Т.Өлзийсайхан, П.Товуудорж ахдаа болон ТЭЦ-4 комани, "Талын гал" ХК-ий Санжаа ах, "Увс нуур" дэвжээний нийт бөхчүүддээ баярлаж талархсанаа илэрхийлье.