Сэргэлэн сумын дунд сургуулийн 5-р сарын үйл ажиллагааны тайлан

Сэргэлэн сумын дунд сургуулийн 5-р сарын

үйл ажиллагааны тайлан

2014.05.25                                                                                           Эрдэнэ-Уул

2014 оны 05-р сарын 02-ны өдөр 1-р ангийн сурагчдын Эрдмийн баяр”-ын үйл ажиллагааболж өнгөрлөө. Мөн энэ өдөр сар бүр зохион байгуулдаг “Эцэг эхийн нэг өдөр”-ийн үйл ажиллагааг зохион байгуулж, эцэг, эхчүүд хичээлд суух болон сургуулийн үйл ажиллагаатай танилцан, сургалтанд хамрагдаж, өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн нэг өдрийг хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүллээ.

 

2014 оны 05 сарын 05-09-ны хооронд Төв аймгийн Зуунмод хотын 4-р дунд сургууль, Сэргэлэн сумын дунд сургуулийн хооронд багш, сурагч солилцоо хөтөлбөрийн хүрээнд 5 өдрийн туршид хичээл зааж, уралдаан тэмцээнийг зохион байгууллаа. 05-р сарын 09-ны өдөр 2 сургуулийн хооронд тэмцээн уралдаанд амжилттай оролцон хаалтын үйл ажиллагааг хийлээ.

05-р сарын 12-ны өдөр 9-р ангийн сурагчдын “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөруулж, сурагчид Төв аймгийн спорт хорооноос спортын зэргийн үнэмлэхийг гардаж авсан сайхан амжилт гаргалаа.