ЕБД СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

                               Сэргэлэн сумын сургуулийн товч танилцуулга

Монголчууд   өөрийн үндэсний хэл соёл урлах эрдэм аж амьдралын арга ухаанаадээдлэн эрхэмлэж ,гүн ухаан анагаах чадварсайн сайхан бүхнийг хүндэтгэн нутаг усныхаа эрдэм номтой нэгэнд нь шавь оруулж эрдэм ном сургадаг байсан. 1935 он хүртэл тус сум анд сургууль байгуулагдаагүй байсан бөгөөд сургуулийн насны хүүхдүүдийг Дэлгэрцогт сумын сургуульд

cурацуулдаг байсан . 1935онд сумын төв” Ганц худагт” –д суурьшиж байхад Хар хужир, Юнш, Сүжиг,Аргал овоотоор нутаглаж байсан 12 багийн ард ,Доёд, Жамъян,Ням, Агвааншарав,Балин зэрэг малчид сайн дураар туслаж , сумандаа сургууль байгуулах , хичээллэх гэр, хиээлийн хэрэгсэл,түлш бэлтгэх,хоол хүнсийг ар гэрээс ээлжлэн гаргуулж байх санал гаргаж энэ саналыг Төв аймгийн яам анхааран үзэж дулааны улиралд   буюу 5- р сарын эхнээс 9-р сарыг дуустал хичээллэх сургууль байгуулахыг зөвшөөрөн 1935 оны 5-р сарын 03 –наас үхэр адууны адсага дэвсэж гадуур дотуур бүрээсгүй ,хөшиг, зуух яндангүй, 4 ханатай гэр ,тулгатайгаар эрдмийнхээ их өргөөний үүд хаалгыг нээж хар гөлмөн төмөр дээр монгол бичгийн эгшиг үсгийг зааж эхэлснээр тус сургуулийг байгуулагдсан. Энэ нь 5сараас 9сар дуустал хичээллэж 20шахам сурагчидтай ,дотуур байранд 5 сурагч байрладаг байсан.Анхны багш нь тус сумын 2-р багийн харъяат Ирмэгт хэмээх Балжинням байсан . Балжинням нь монгол бичиг сайн мэддэг,цэргинй алба хаасан , мод төмрөөр их юм хийдэг гарыг ур сайтай нэгэн байсан гэдэг.ингэж Төв аймгийн хэдэн сум хүч хөрөнгө, хуримтлуулан ардын танхим байгуулсан нь сургууль байгуулагдсан он цагийн эхлэл гэж тэмдэглэдэг. Сэргэлэн сумын дунд сургууль нь 1979 онд шинэ газар төвлөрч анхны захирал Сүхээ,сургуулийн барилгыг улсын байцаагч Балжираар ахлуулсан хэсэг   320хүүхдийн сургууль,104хүүхдийн дотуур байрыг ашиглалтанд 1981 онд   оруулж , 1979 онд 8 жилийн дунд сургуулийн суурийг тависан байна .

Сэргэлэн сумын дунд сургуулийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүсийг дурдвал:

  1. Сандуйжавын Сүхээ                   1979-1983он
  2. Тамжидын Монхоодой             1983-1988он  
  3. Даваасамбуугийн   Батчулуун         1988-1995он
  4. Банзрагчийн Чадраабал                   1995-1997он
  5. Ламжаагийн Баасанцэрэн               1997-2000он
  6. Банзрагчийн Чадраабал                   2000-2004он
  7. Ламжаагийн Баасанцэрэн              2004-одоог хүртэл

Хичээлийн эрхлэгчээр:

  1. Яринпилын Дашзэвэг                       1979-1985он
  2. Лхавгасүрэнгийн Ганболд               1985-1987он
  3. Цэндийн Чанцал                                 1987-1992он
  4. Рэнцэнгийн Лхагвасүрэн                  1992-1994он
  5. Дэмбэрэлийн Баатархүү                   1995-1997он
  6. Самбуугийн Энхтуяа                           1997-1999он
  7.                        Чулууночир                   1999-2000он
    1. Жагдагсүрэнгийн     Шинэбаатар     2000-2004он

9..Ламжаагийн Баасанцэрэн                     2004-2007он

10 Ишжамц   Отгон эрдэнэ               2007-03сараас 2007-11-25 хүртэл

11. Ламжаа Баасанцэрэн                           2007-11-25аас 2009-09-31

12,.Нармандах Рэгжидмаа                           2009-10-01--ээс -2011-10-1

13. Нэргүй Даваадулам                                   2011-10-аас 2012 оны 10-1

Дунд сургуулийн суралцагчдын сурлагын амжилт/1981-1987он/

        

Он

Нийт суралцагч

Амжилт

Онц сайны   хувь

Бүх багш

1981-1982

335

98,8%

43,8%

16

1982-1983

390

96,9%

42,6%

16

1993-1984

387

97,8

38,1

19

1984-1985

406

96,4%

35,1%

20

1985-1986

418

90,4%

34,6%

19

1986-1987

422

98,2%

35,7%

19

1987-1988

       

Амжилт гаргаж байсан түүхийн хуудснаас :

1987-1988оны аймгийн аварга шалгаруулах Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн тэмцээнд Б.Дашбалбар 5-р байранд орж ,Отгонсүрэн ,Туяа,Мандах,нар аварга болж кроссын тэмцээнд Уранчимэг , Энхбаатар нар түрүүлж Сэргэлэн сумын баг 1-р байранд,бүсийн тэмцээнд 3-р байранд орсон.

1988-1989онд Аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнд Б.Дашбалбар 6-р байр, өвлийн тэмцээнд Отгонтогоо 2-р,Баянтогоо 1-р байр, Цэрэндоржийн Батнасан аймгийн аварга болж улсын аваргаас 5хүрэл медаль авсан, хөнгөн атлетикийн 400.800м-т Отгонсүрэн аварга,Туяа,Мандах өндрийн харайлтанд аварга, Нанжид 100м-т аймгийн аварга болсон.Туяа улсын аваргын хүрэл медаль,Аймгийн аваргын тэмцээнд 2-р байр,бүсийн аварга сургууль болж байсан.Энэ хичээлийн жилд багш Баатархүү АБЯ-ны хүндэт жуухаар шагнагдаж байсан.

1989-1990онд   өвлийн тэмцээнд оролцож 2-р байр ,бүсийн аварга сургууль болж Цэрэндоржийн Батнасан улсын аваргын тэшүүрийн тэмцээнээс 3 мөнгө,1хүрэл медаль.Батсүхийн Бямбасүрэн бүсийн аварга,аймагт 2-р байранд,Орсоогийн Мөнхтуяа 5-р ангид байхдаа 800-м-т аймгийн аварга, сургууль бүс, аймгийн аварга сургууль болж нийт аймгийн аварга 18,бүсийн аварга 20, улсын тэмцээнээс алт 2,мөнгө 3,хүрэл 1-ийг авч байсан.

1990-1991 онд аймгийн аварга шалгаруулах өвлийн тэмцээнд оролцож Ц.Батнасан, Б.Бямбасүрэн,Б.Өлзийдулам нар аварга болж Батөлзийгийн Өлзийдулам улсын аваргаас   3алт, 1 мөнгөн медаль авч улсын аварга болж байсан.Б.Бямбасүрэн 2 алтан медаль, О.Мөнхтуяа 400,800м-т улсын аваргын тэмцээнд шалгаран оролцож байжээ.

1991-1992онд аймгийн аварга шалгаруулах бөх ,цана тэшүүрийн тэмцээнд оролцож бүсийн аварга 21, аймгийн аварга 9,улсын аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнд бие даан баг болон оролцож С.Цэрэнлхам 3 алт,1 хүрэл авч улсын аварга болж, Д.Цэцэгмаа 3мөнгө, 1алт авч 2-р байр,Б.Золжаргал 3 хүрэл медаль авч 3-р байр, З.Хасбаатар 3 мөнгөн медаль 2-р байранд,Б.Өлзийдулам 1 алт,1мөнгө 3 хүрэл авч 2-р байранд,Б.Бямбасүрэн 1 хүрэл медаль авч 4-р байранд,Ц.Батнасан 1мөнгөн медаль,Гантулга шагналт байранд орж байсан. Мөн энэ онд О.Мөнхтуяа хөнгөн атлетикийн гүйлтийн төрлөөс 1 мөнгө,1 хүрэл медаль авч байлаа. 1992 онд багш Баасанцэрэн БТТА цол тэмдэгээр шагнагдсан.Мөн энэ онд багш Баатархүү ардын хувьсгалын 70 жилийн ойн медалиар шагнагдсан.

1993оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцож Ирээдүй багийн дараа 2-р байранд орж Чулуунбатын Лхагвасүрэн мөнгө. О.Мөнхтуяа 2 мөнгө,Чунаг Оюунбямба мөнгө, Мягмарын Мөнхгэрэл мөнгө ,Галсанцэрэн Баярмагнай ,Ухнаагийн Мөнхбаатар нар хүрэл медаль, багаараа мөнгөн медаль авсан. Улсын Ялгуй наадмаас   У. Мөнхбаатар, Ч.Оюунбямба нар хүрэл медаль, 70 жилийн ойн тэмцээнд 2 баг болон оролцож 2,3-р байранд орж нийт 16 медаль авч байсан. Ч.Лхагвасүрэн 1алт,1 мөнгө,О.Мөнхтуяа 2 мөнгө, Ч.Оюунбямба 2 хүрэл, Г.Баярмагнай 1хүрэл,Л.Энхамгалан 1 хүрэл, А.Цэцэгдэлгэр 1хүрэл, Ганболд 1 мөнгө, Цэвэгсүрэн мөнгө, спортын дэд мастер Сундуй алтан медаль авлаа. Багийн дүнгээр дасгалжуулагч М.Алтанцэцэг мөнгө ,хүрэл медаль авч байсан.Мөн энэ онд улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс Лхавгасүрэн 100м-т хүрэл медаль. Ч.Оюунбямба 4х100м-тмөнгөн медаль, О.Мөнхтуяа 4х400м-т алт,800м-т хүрэл медаль авч байсан.Багш Баатархүү 1993 онд , Багшийн алдар медалиар шагнагдаж байсан.

1993 онд тэшүүрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 3 баг оролцож 1,2,3байрыг эзэлж улсын аваргад оролцох эрхийг олж аван Сэргэлэн сум 2 дах удаагаа бие даан оролцож нийт 7 алт,7 мөнгө 11 хүрэл медаль авч дасгалжуулагч Л.Баасанцэрэн алтан медаль авсан.Улсын аваргын насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож 7 медаль авсан.

С.Цэрэнлхам 3алт, 1мөнгө,авч улсын хошой аварга,Б.Золжаргал 3 хүрэл медаль,З.Хасбаатар 3 мөнгө, Б.Өлзийдулам 3 алт ,Б.Бямбасүрэн 1мөнгө 1 хүрэл авч байсан Багш Баасанцэрэн энэ онд   Алтангадас одонгоор шагнагдаж байсан.Мөн математикийн багш Баатархүү багшийн алдар медалиар тус тус шагнагдаж байсан.

1994 онд тэшүүрийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 3 баг оролцож 1-р баг 26 медаль авч улсын хошой аварга болж байв. Үүнд: Өлзийдулам 2алт,2мөнгө, 1хүрэл, Цэрэнлхам 2алт 2мөнгө,Хасбаатар1алт, 3 мөнгө ,1хүрэл, Бямбасүрэн 5 хүэл медаль, Золжаргал 5 хүрэл медаль авч ОХУ-ыг Ангарск хотод болсон олон улсын тэмцээнд 13-14 насанд аварга болсон ,. Цэцэгмаа 1 мөнгө,авч байсан. Аймгийн аварга шалгаруулах хөнгөний тэмцээнд багаараа 2-р байранд орж ,Яргуй наадмын улсын аварга шалгаруулах тэмцээнд М. Эрдэнэжаргал БЗОТ-д хүрэл медаль, О.Мөнхтуяа БЗОТ-д хүрэл медаль,Б.Өлзийбаяр 4 төрөлтөд хүрэл медаль ,улсын аварга шалгаруулах хөнгөний тэмцээнд багаараа 5-р байранд орж, сурагч Мөнхтуяа 400м-т мөнгө, Б.Даш,Н.Баярсайхан, Болдбаатар, Эрдэнэбаяр нар 4х400м-т хүрэл , цанын улсын аваргын тэмцээнээс Н.Баярсайхан улсын аварга болж 1алт,1 мөнгө Г.Баярмагнай 4-р байр, Б.Өлзийбаяр 5-р байранд орж байсан.

1995онд тэшүүрийн улсын аваргаас Баасанцэрэнгийн Золжаргал 4 алтан медаль, Р.Бямбасүрэн 3 хүрэл медаль, Загдхорлоогийн Даваадорж 1 алт 3 мөнгө , Зэнэмэдэрийн Отгонбаатар Баасанцэрэнгийн Золбоо нар 4,5-р байранд , Нямсүрэнгийн Одончимэг 4 мөнгө, Баточирын Эрдэнэчимэг4-р байранд,Чандмань Батсайхан 3 алт 2 хүрэл авч улсын аварга болсон. Мөн Лхавгын Төгсбат 6-р байранд, Цэрэнлхам 5 мөнгө,Хасбаатар   5 мөнгө багаараа 31 медаль авч улсад   3 жил дараалан улсын аварга баг болж байв.

Насанд хүрэнчдийн улсын аваргны тэмцээнд оролцож Золжаргал 5 мөнгө, Дандар 5 мөнгө Цэрэнлхам 5 мөнгө, Бямбасүрэн 3 хүрэл медаль багааараа хүрэл медаль авсан.

1996онд Булган аймагт тэшүүрийн улсын аваргын тэмцээнд оролцож БЗолжаргал 4 алтан медаль авч улсын хошой аварга Б.Бямбасүрэн 2 мөнгө , 1 хүрэл , Даваадорж 2 мөнгө,1 хүрэл , Отгонбаатар 3 хүрэл медаль,Г.Нансалмаа 2 мөнгө 1 хүрэл, Эрдэнэчимэг 1 мөнгө 1 хүрэл ,Цэрэнлхам 5 алтан медаль улсын 3 удаагийн аварга болсон. Одончимэг 1 хүрэл, Ч.Батсайхан 2 мөнгө 3хүрэл , залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс Золжаргал 2 алт 1мөнгө, авч улсын 3 удаагийн аварга боллоо, Батсайхан 1 мөнгө,Цэрэнлхам 3 мөнгө Нансалмаа 2 хүрэл медаль авч байсан. Багш Баасанцэрэн БТАцол тэмдэгээр.

1997онд тэшүүрийн улсын аваргаас Р Бямбасүрэн 4 алтан медаль , З.Отгонбаатар 4 алтан медаль Б.Золжаргал 4алтан медаль буюу 1995,1996,1997оны өсвөр үеийн , 1996 оны залуучуудын аварга бүгд 4 удаа улсын аварга болж байсан.Н.Одончимэг 5 мөнгөн медаль,Батсайхан 2хүрэл,2алт 1мөнгө , насанд хүрэгчдийн улсын аваргааас Золжаргал 4 хүрэл медаль, Одончимэг 2хүрэл багаараа 4-р байранд орж, өсвөр үеийн улсын аваргаар 1993,1994,1995,1997 онуудад болж байсан.1997 оны аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд оролцож багаараа 5-р байранд сурагч Ч.Отгонсүрэн 3000м-т /кросс/   2-р байр, 1500м-т 1-рт байр аймгийн аварга,Ш. Энхжаргал 3000-м-т 6-р байр, 1500м-т 6-р байр, насанд хүрэгчдийн аймгийн аваргад 5000м-т Н.Баярсайхан 1-р байр, Алтангэрэл 3-р байр,Давааням 4-р байр,О.Мөнхтуяа 1-р байр 3000м-т, Цэцэгдэлгэр 2-р байр, Энхамгалан 3-р байранд , мөн аймгийн аварга шалгаруулах цана. Тэшүүрийн тэмцээнд багийн дүнгээр тэшүүр 1-р байр, цана 2-р байранд орж З.Отгонбаатар 1-байр, Д.Ариунтуяа, Б.Дэлгэрханд 2-р байр, А.Цэрэндорж 2,3-р байр, Р.Бямбасүрэн 2-р байр,Энхболд 4-р байр, А.Цэрэндорж цанаар 4-р бай тусгай шагнал, Ш.Энхжаргал 2-р байр, Т.Эрдэнэсайхан 3-5км-т 1,2-р байр Б.Ариунбаяр,Г. Ганэрдэнэ. Г.Энхбаяр нар 3-5км-т 7,8-р байр,насанд хүрэгчдийн тэшүүрийн тэмцээнд З.Отгонбаатар 1-рбайр, Цанаар   Эрдэнэтүлхүүр 5,10км-т 1-р байранд орж байв. Багш Сүрэн АББын улсын аварга багшаар шагнагдаж байсан.

1998онд аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд Төв аймгийн 8 жилийн сургуулиудаас багаараа 2-р байр, Д.Долгоржав 400м-т 4-р байр , Энхжаргал   1500,3000м-т 5-р байр, Хонгорзул 9-р байр,Г.Энхбаяр 400,1500м-т 5-р байр , Оюундэлгэр 800,100м-т 7-р байранд орж байсан.

1999онд аймгийн аварга шалгаруулах цанын тэмцээнд багаараа 3-р байр, тэшүүрийн тэмцээнд 2-р байранд оржА. Цэрэндорж аймагт 1-байр,улсад 10-р байр,Ш.Энхжаргал аймагт 2-р байр улсад 8-р байранд , Ж. Халиунаа цанаар 5-р байр, Ганэрдэнэ 7-р, Ариуныаяр 7,8-р байр, Г.Энхбаяр 4-р байр, тэшүүрээр Отгонбаатар аймагт 1-р байр улсаас 3алт 1 мөнгө авч 1-р байр, Д.Ариунтуяа 2-р байр, Б.Золбоо 4-р байр ,Д.Урангоо 3-р байр эздэж байсан . Сурагч Д.Долгоржав Хос дууны аварга, сургуулийн дууны аварга , Энхбаяр , Энхжаргал цанын сургууулийн аварга, химийн хичээлээр сургуулийн аварга М. Мөнхтулга, хүрэл тулга яруу найргын уралдаанд Гантулга нар сургуулийн аварга болж байсан бөгөөд багш М.Алтанцэцэг багштай анги урлаг спортын тэргүүний анги болж байсан.Мөн энэ онд багш Баатархүү Төв аймгийн хүндэт тэмдэгээр шагнагдсан.

2000онд багш Баатархүү монголыг багш нарын холбооны дээд шагнал Есөн эрдэнэ медалиар шагнагдаж байв.

2001 онд мөн багш Баатархүү Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2004 онд багш Баатархүү АБТА болсон.

2005онд аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд оролцож М. Амгаланбаяр мөнгөн медаль

2006онд хөнгөн атлетикийн тэмцээнд 12 сурагчтай амжилтай сайн оролцож байсан. Кроссын аймгийн аваргын тэмцээнд Ганхуягийн Тулгаэрдэнэ 5-р байр, Болормаа 7-р байранд орж байсан. Багш Алтанцэцэг Засаг даргын хүндэт тэмдэгээр шагнагдаж БТТА тэмдэгээр тус тус шагнагдаж байсан. Багш Баасанцэрэн нь багшийн гавъяа одонгоор шагнагдсан.Мөн багш Алтанцэцэгийн удирдсан анги сургуулийн урлаг спортын тэргүүний хошой аварга болж сурагч О.Түмэнхүү,Б.Баярмаа нар сургуулийн аварга дуучин, аймгийн яргүй наадамд амжилттай оролцож, сумандаа тайлан концертоо тавьсан.

2007онд УИХ-ын гишүүн Дондогийн нэрэмжит тэмцээнд Өнөрцэцэг, Ганзориг Амгалан баяр Уртнасан нар сайн оролцож байсан

Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах теннисны тэмцээнд Золбаяр 7-р, Ариунсүх 9-р байр, Амгаланбаяр 5-р байр,

Сургуулийн шилдэг ажилтан С.Ганбаатар. Багш Баатархүү Багшийн гавъяа одонгоор шагнадсан байна.

2008 онд Баянчандмань сумын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож багаараа 4-р байр , Сурагч М.Амгаланбаяр 4—р байр Б. Эрдэнэсүрэн 4-р байр.багш Хандсүрэн 5-р байр,Баасанцэрэн 5-р байр, теннисны бүсийн тэмцээнээс багш Алтанцэцэг мөнгөн медаль.волейбол 8 мөнгөн медаль авсан.АХ-ын 87 жилийн ойгоор Сэргэлэн сумын баг тамирчид гар бөмбөг , хөнгөнатлетикийн тэмцээнд оролцож нийт 17 медаль авсан. Бөөрөнцөг түлхэлт Т.Даваажаргал алтан медаль. Т.Шийтэрчулуун хүрэл медаль, Н.Бямбасүрэн алтан медаль, Доржпалам хүрэд медаль тус тус авч байжээ.

Сургуулийн шилдэг ажилтан Түмэнбаяр.

2009онд аймгийн аварга шалгаруулах шатар даамны тэмцээнээс Багш Бүдгочоо хүрэл медаль, Сурагч Ариунсүх теннисээр хүрэл медаль, хөнгөн атлетикийн аймгийн аваргын тэмцээнд оролцон Өнөрцэцэг 1500-м-т 5-р байр, 3000-м-т 5-р байр , Ц. Ганзориг 5-р байр.А.Буянхишиг Гаваа багшийн нэрэмжит монгол бичгийн олимпиадад 3-р байранд орж хүрэл медаль, багш Н.Рэгжидмаа   3-р байранд орж хүрэл медаль,Б.Эрдэнэсүрэн сургуулийн шиддэг сурагч цол тэмдэгээр шагнагдаж байсан. Багш Алтанцэцэг Шилдэг багш цол тэмдгээр , Боловсролын яамны хүндэт жуухаар, Соёлын алдар медиалаар шагнагдсан. Багш Рэгжидмаа бага ангийн шилдэг багшаар шагнагдаж байсан.

Сургуулийн шилдэг ажилтан Х.Дамдинсүрэн.

2010онд хөнгөн атлетикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож сурагч Э.Ганбат 4-р байр. Энхотгонсүрэн 400-д 7-р байр,800-м-т 8-р байр, Хулан 142оноо авч 12-р байр, Чулуунбямба 31-р байранд орж багаараа 18 сумаас 10-р байранд орж байсан.

Кроссын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Э Ганбат 4-байр.Хулан 6-р байр, Ганзориг   10-р,Чулуунбямба 10-р байр тус тус эзэлж байсан.

Сургуулийн шилдэг ажилтан Г.Ганэрдэнэ.. багшаар Ягаангэрэл

2010-2011оны хичээлийн жилд сургуулийн шилдэг ажилтан Х.Дамдинсүрэн,багшаар Үүртуяа

Тэшүүрийн мастер Лхамжавийн нэрэмжит тэшүүрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа 2-р байр эзлэн багш М.Алтанцэцэг мөнгөн медаль, сурагч Д.Хулан хүрэл, Ж.Хаш бат хүрэл ,Б.Энхотгонсүрэн хүрэл ,Мөнх эрдэнэ хүрэл медаль авсан.Багш Баатарүү ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнагдаж байв. Ажилтан С,Ганбаатар ардчилсан хувьсгалын 20жилийн ойн медиаль авсан,Сурагч Эрдэнэсүрэн 9 а   анги 2010-2011 оны шилдэг сурагч , багш Баатархүүгийн нэрэмжит математикийн олимпиадад 9-р байранд орсон.Хүүхдийн байгууллагын зохион байгуулдаг хүрэл тулга ,уран жиргээ уралдаанд Ц.Отгонжаргал оролцож 2-р шатанд шалгаран оролцож 2-р шатны уралдаанд 5-р байранд орсон.

2011оны 9-16нд аймгийн аварга шалгаруулах кроссын тэмцээнд сурагч Ганбат 4-р байр эзэлсэн. 

2011-2012 оны хичээлийн жилд сумын хөдөлмөрийн аварга багшаар биеийн тамирын багш М.Алтанцэцэг шалгарсан.Түүний удирдсан секцийн сурагчид улс аймгийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа улсад 6-рбайр,аймагт 2-р байранд оролцож,цаны төрлөөр н.Чулуунбат улсад 13-р байр.аймагт 2-р байр мөнгшөн медаль,Бүжин цанаар мөнгөн медаль, Хулан тэшүүрээр мөнгөн медаль ,Хандсүрэн мөнгөн медаль,Мөнход алтан медаль,Оюунзул хүрэл ,Ганбат,Чулуунбямба ,Учрал нар хүрэл медаль,З.Золзаяа цодгор хүү тэмцээнд 5-р байр,тенисний аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 9а ангийн сурагч Ариунсүх 4-р байр, багш Хандсүрэн 5-р байр. Баярсайхан, Мөнхбат,Амгаланбаяр нар сайн оролцлоо.Тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс   4а ангийн Энхбаяр   5-р байр тусгай байрны шагналавсан .Алтанэрдэнэ мөнгө,хүрэл медаль ,Хулан 5-р байранд орлоо.

2012-2013 жилд аймгийн аварга шалгаруулах кроссын тэмцээнд Чулуунбат 8-р байр багийн дүнгээр 10-р байранд орлоо.Дугуйт тэшүүрийн улсын аварга шалгаруулах 3 шатны тэмцээнд оролцож 3а ангийн сурагч Хандсүрэн хүрэл медаль2, Золзаяа 2хүрэл медальБ.Бүжин 5-р байр,4-р байранд,Энхбаяр 5-р байр, 3-р байр хүрэл медаль,Номинэрдэнэ7-р байр, Хишигдэлгэр 6-р байр,Тэмүүжин,Ганбат, Хүнийхүү нар сайн оролцлоо. Багш нарын ур чадварыг шалгаруулах бүсийн тэмцээнд 6 сумдын багш нараас багш Даваадулам 3-р байр, багш Баянхүү 5-р байранд орсон амжилт үзүүллээ.Хүүхэд хөгжлийн танхимыг2,5сая төгрөгөөр тохижуулсэн.