ДУНД СУРГУУЛИЙН 2013-2014 ОНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Сэргэлэн сумын дунд сургуулийн 2013-2014 оны

хичээлийн жилийн зорилго, зорилт

ЗОРИЛГО: Боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэн, багш бүр хичээлийн судалгаа хийх, идэвхтэй сургалт болон үнэлгээний арга зүйг эзэмшиж, хүүхдийн мэдлэг, чадвар хандлагыг хөгжүүлэн, хөдөлмөрч, бүтээлч, хэл соёл, үндэсний ёс заншлаа дээдэлдэг зан үйлийг төлөвшүүлнэ.

ЗОРИЛТ:

  1. Бага болон дунд боловсролын хамран сургалтын бохир жинг 0,2%-иар ахиулна.
  2. Судалгаанд үндэслэн сургуулийн гадна байгаа хүүхдүүдийг боломжинд нь түшиглэн 13,15%-иар зохих боловсролыг албан бус хэлбэрээр эзэмшүүлнэ.
  3. Сургуулийн мэргэжлийн багшийн хангалтыг 99,5%-д хүргэн, багшлах боловсон хүчнийг чадваржуулна.
  4. Бага дунд боловсролын шинэчлэлийн бодлого, 12 жилийн сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлж, хичээлийн судалгаа, идэвхтэй сургалтын арга, явцын үнэлгээг бодитойгоор хийх арга барил эзэмшинэ.
  5. Хүүхдийг үндэсний зан заншил, түүх соёлоо дээдэлж, эх орноороо бахархдаг, хөдөлмөрч, бүтээлч зан чанартай болгон төлөвшүүлэх, авьяас чадвараа нээн хөгжүүлэхэд сургууль, цэцэрлэг, багш, эцэг эх, иргэд, төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  6. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар эцэг эх, орон нутгийн эмнэлэг, эмч нартай хамтран ажиллана.
  7. Сурах бичгийн хангалт, хэрэглээг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах боломжийг бүрдүүлнэ.
  8. Хүүхдийн хоол хүнсний чанар, аюулгүй байдлыг хангаж, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчныг бүрдүүлнэ.
  9. Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин, ёс зүйн дүрмийг зөв соёл болгон төлөвшүүлнэ.

10.Дотоодын болон хөндлөнгийн хяналтын тогтолцоог сайжруулах, үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийн, ил тод, нээлттэй байдлыг хангана.

Сэргэлэн “ЕБД сургууль”

Төрийн үйлчилгээ, захидал харилцааны асуудал

хариуцсан албан хаагч

Д.Д

Анкет

 

1

Овог

Ламжаа

2

Нэр

Баасанцэрэн

3

Албан тушаал

Сургуулийн захирал

4

Хариуцсан ажил

Төрийн үйлчилгээ,   захидал харилцааны асуудал хариуцах

5

Харилцах утас

98827686

6

Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь

           Мягмар, Пүрэв гарагт

                                                           10,00-12,00цаг

                                                        14,00-16,00 цаг