4-Р УЛИРАЛД ХИЙГДЭЖ БУЙ АЖЛЫН ТАЙЛАН

Сэргэлэн сумын Соёлын төвөөс 4-р улиралд

хийгдэж буй ажлын тайлан

Манай Соёлын төв нь 4 орон тоотоогоор ажиллаж байна. Орлогын төлөвлөгөө 1000 000 төгрөг үүнээс одоогийн байдлаар 545 0 мянган төгрөгийн орлогтой ажиллаж байна 9-р сарын 30 нд Ээж хайрхан Дашпэлжээлин хийд дээр 5 багийн “ Өргөмжлөлт “ аавуудыг шалгаруулж ахмад уран сайханч А. Ганзоригийн “ Цэлмүүн цэнхэр нутаг “ уран бүтээлийн тоглолтыг иргэд малчидад үзүүлэн 2 насны морь давхиулан 5 багийн иргэд үзэж сонирхлоо.

         Энэ ажиллагааг жил бүр зохион явуулж байхаар 5 багийн иргэд санал гаргасныг хүлээн авч уламжлал болгон хийж байхаар тогтлоо .

5 багийн өргөмжлөлт ааваар :

1-р багийн иргэн А. Цогтбаатар

2-р багийн иргэн П. Гөлгөө

3-р багийн иргэн Ш. Махбал

4-р багийн иргэн Ц. Үнэнхүү

5-р багийн иргэн Д. Жанчив нарыг Соёлын төвөөс “ Өргөмжлөл “ үнэ бүхий зүйлийг дурсгал болгон гардууллаа.

10-р сарын 05 нд Алтанбулаг суманд болсон баруун бүсийн Соёлын ажилтаны “Ур чадвар” – ын тэмцээнд амжилттай оролцлоо.

         ОНС танхимаас хувь хүний гар дээрхи “ Түүх соёл”-ын дурсгалт зүйлийг бүртгэн фотожуулан мэдээлэлийн сангаа баяжуулан ажиллаж байна

       Номын сангаас хөрөнгө оруулалтаар 1665627 төгрөгний 116 ширхэг номыг бүртгэн авч ангилал хийн уншигчдын хүртээл болгон ажиллаж байна . Сэргэлэн сумын нутаг “Өгөөмөр” уулын энгэрт баригдаж байгаа “Их майдар “ цогцолбор барьж байгуулж байгаа төслийн багийнхан ирж төслийн талаар уулзалт ярилцлага хийж МУГЖ Н. Түвшинжаргал СТА Гантулга нар урлагын тоглолт хийж суманд 1000 000 төгрөгний хандив хандивллаа.

10-р сарын 24 нд СТА дуучин Мөнхбат , дуучин Оросоо алиалагч Магсар нарын уран бүтээлийн тоглолт болж хөдөлмөрчид халуун дотноор хүлээн авч үзэж сонирхлоо .

Мөн Сумын Цагдаагийн байрны нээлтэнд зориулж дунд сургуулийн сурагчдын хэсэгчилсэн тоглолтыг иргэдэд сонирхуулсан .

11-р сарын 01 нд Дунд сургуулийн гадаад хэлний танхим Соёлын төвийн номын сантай хамтран гадаад хэлний баярыг тэмдэглэж номын сангаас номын сэдэвчилсэн үзэсгэлэн гаргаж баярын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон 8-р ангийн сурагч Ж. Тэмүүлэнг дурсгалын зүйлээр урамшуулан шагнав

   Морин хууртай айл өрхийн судалгааг гаргаж 4-р улирлын байдлаар 340 ширхэг морин хууртай албан газар айл өрхүүдийг судалгаанд бүртгэж авлаа. Угийн бичгийн хүрээнд : Одоогийн байдлаар 85, 5 % ийн үзүүлэлтэйгээр явагдаж байна.

   Одоогоор манай хамт олон 4-р улиралд хийгдэх ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэхээр ажиллаж байна