СОЁЛЫН ТӨВИЙН ЗОРИЛГО

Соёлын төвийн зорилго

Соёлын талаар төрөөс явуулж байгаа бодлого шийдвэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, иргэдэд мэдлэг боловсрол олгох , иргэний болон гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх ,тэдний оюуны болон соёлын эрэлт хэрэгцээг хангах, амралт чөлөөт цагийг үр ашигтай зохион байгуулахад нь туслах , хүмүүнлэг эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэнэ.

Манай соёлын төв нь төлбөрт үйлчилгээний орлого 1232000 мянган төгрөг төлөвлөгдөн ирсэн ,үүнээс одоогийн байдлаар 544000 мянган төгрөгийн орлого оруулж ажиллаж байна.

Соёлын төвийн ажилчдын мэдээлэл

Овог нэр

Албан тушаал

Улсад хэдэн жил ажилласан

Энэ байгууллагад хэдэн жил ажилласан

Утасны дугаар

1

Ж.Дүгэрсүрэн

Эрхлэгч

29

21

93067959

2

Г.Дулмаа

Номын санч

23

15

93034787

3

Д.Наранхүү

ОНС танхимийн ажилтан

26

10

95407753

4

О.Гантуяа

Үйлчлэгч

11

5

98187122

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2011оны 06-р сарын 15-ны өдрийн 18 тоот тогтоолын хавсралт

Соёлын төвийн үзвэрийн үнийн жишигийг тогтоох нь:

  1. үдэшлэг цэнгүүн том хүн 800 төг , хүүхэд 500 төг
  2. Кино том хүн 1500 төг , хүүхэд 1000 төг
  3. Концерт том хүн 2000 төг , хүүхэд 1500 төг

Байгууллагаас зохиогдох ажил

  1. Байгууллага бүр 15000 төг
  2. Хөдөөгийн багуудаар явахад 15000 төг

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа материал худалдан авсан байдал

Материалын үнэ

Хэмжих нэгж

Тоо

Ширхэг

Нэг бүрийн үнэ

Бүгд үнэ

1

Хурлын индэр

Ш

1

100000

100000

2

Хурлын ширээ

ш

2

350000

700000

3

У эрэгтэй дээл

ш

1

110000

110000

4

У эмэгтэй дээл

ш

1

110000

110000

5

У ягаан дээл

ш

1

62000

62000

6

У эмэгтэй дээл

ш

1

58000

58000

7

Бүжгийн ууж дээл

ш

1

60000

60000

Бүгд

       

1200000

Сэргэлэн сумын орон нутаг судлах танхимаас

сумын хамгаалалтанд авсан түүх соёлын дурсгалт газруудын байршил

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 39р тогтоолоор доорхи газруудыг хамгаалалтанд авсан.

  1. Амарын рашаан сумын төвөөс 55 км
  2. Баруун хөшөөт сумын төвөөс 60км
  3. Зүүн хөшөөт сумын төвөөс 50 км
  4. Чихэр өвсний ам сумын төвөөс 55 км
  5. Хүрэн хүнтийн хөшөө 37 км

Амарын рашаан нь Авдар –Уулын баруун талд оршдог./ харах эзэн Чагнаадорж/

Баруун хөшөөт нь Авдар –Уулын баруун талд оршдог/ харах эзэн П.Гөлгөө/

Зүүн хөшөөт нь Авдар –Уулын зүүн урьд оршдог. / харах эзэн Ч.Лувсандорж /

Чихэр өвсний ам Шавартад оршдог / харах эзэн З.Хадбаатар /

Хүрэн хүнтийн хөшөө Хүрэн хүнтийн энгэрт оршдог/ харах эзэн Б.Цэрэншоо/ эдгээр газруудыг багийн засаг дарга нартай харилцан тохирч малчидаар харж хамгаалуулж байна.

2-р багийн нутг дах / Амарын рашаан/ харж байгаа Чагнаадоржид 50,0 мянган төгрөгийг тус тус олгож урамшуулал өгч ажиллаж байна. Энэ нь багийн засаг дарга нарын хандив тусламжаар олгож буй мөнгө юм. Цаашид бид хамгаалалтанд авсан газруудаа хашаажуулан харж байгаа иргэдэд мөнгөн урамшуулал тогтмол олгож байхаар сум багийн засаг дарга нартай харилцан тохиролцож 2,3-р улиралд багтаан хашаажуулах арга хэмжээ авхаар ажиллаж байна.

Соёл урлагийн байгууллагын товч танилцуулга

Сэргэлэн сумын соёлын төв нь анх 1978 онд Хөшгийн хөндийд байгуулагдсан. Төрийн өмчийн үүсгэн байгуулагч нь Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэл. одоо 150 хүний суудалтай 5 –н орон тоотой иж бүрэн цахилгаан хөгжим видео проектор болон бусад хөгжим техник хувцас хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Соёлын тэргүүний ажилтан 1 Улсын тэргүүний уран сайханч 7 Уран сайханчид 30 гаруйтай цахилгаан хөгжимийн иж бүрэн 1 хамтлагатай.

Анх 1979 онд Эрдэнэ-уул гэдэг газар байгуулагдсан .Анхны даргаар монгол улсын тэргүүний уран сайханч М.Болд номын санч Г.Дулмаа нар үйл ажиллагаагаа эхэлсэн.Кино мехианагчаар Чулуунбаатар гэдэг хүн ажиллаж байсан. 1974-1982 он хүртэл Отгон клубын эрхлэгчээр 1982 онд Болормаа Кино Мехианагчаар Ганбаатар 1990 оноос Ж.Дүгэрсүрэн клубын эрхлэгчээр кино мехианагчаар Дорж нар ажиллаж байсан.

энэ хугацаанд клуб өргөжин 1993 онд шинээр соёлын төвийн барилга ашиглалтанд орсон.

Уг соёлын төв нь 150 хүний суудалтай одоо цахилгаан хөгжим , проектор ,гэрэл тоног төхөөрөмжөөр хангагдан ажиллаж байна.

Соёлын төвийн эрхлэгч 1990 онд соёл гэгээрлийн дунд сургуулийг соёлын арга зүйч мэргэжилээр төгсөж тус суманд одоо хүртэл ажиллаж байна. 2001 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан.

Сумын хэмжээгээр сайн дурын уран сайханч 50 гаруй байдгаас улсын тэргүүний уран сайханч 7 байдаг. Үүнд :

Улсын тэргүүний уран сайханч З.Цэрэндэжид М.Болд Ц.Чунаг Б.Равжир Д.Түмэнбаяр С.Цэцэгмаа Өлзийбаяр зэрэг олон уран сайханчтай билээ.

Соёлын төв нь 5 н оро тоотой соёлын төвийн эрхлэгч Ж.Дүгэрсүрэн Хөгжлийн багш С.Хандсүрэн Номын санч Г.Дулмаа Техникийн ажилтан Д.Наранхүү О.Гантуяа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Энэ хугацаанд соёлын төв нь техник хэрэгсэл хөгжмөө жил тутам ахиулж ямаха хөгжим сиди өсгөгч диско гэрэл урлагийн хувцас зэргийг өөрийн хүч бололцоонд тулгуурлан авч ажиллаж байна. Мөн жил бүр урлагийн тогтолтыг зохион явуулж байна. Уран сайханч Н.Даваацэрэнгийн Амартүвшин уран бүтээлийн тогтолт 9-р ангийн сурагч Түмэнхүү ,Баярмаа нарын уяхан цэнхэр хавар тогтолт уран сайханч Х.Эрдэнэцэцэгийн “Үлэмжийн чанар” З.Цэрэндэжидийн “Миний нутаг сайхан “ Г.Цэрэнлхавгын “Бүүвэйн дуу” зэрэг тогтолтуудыг амжилттай хийлээ. Сумын номын санг тохижуулан одоогоор 3219 ш номтой фондоо баяжуулан ажиллаж байна.

Уламжлал болгон зохион явуулдаг ажлуудаас 3-р сарын 7-нд сумын өргөмжлөлт манлай ээжүүдийг шалгаруулах

  1. Бүсгүйчүүд тэмцээн
  2. сургууль төгсөгчдийн хонхны баяр
  3. соёлын ажилтны өдрийг тэмдэглэх зэрэг олон үйл явдлуудыг дурьдаж болно. Одоо соёлын төв нь иж бүрэн халаалттай , өвөл зуны аль ч улиралд үйл ажиллагаагаа явуулах бололцоотойгоор ажиллаж байна. Жилдээ өөрийн орлого 900000 мян.төг оруулахаар тус соёлын төвийн ажилчид ажиллаж байна. Нэн тэргүүнд хүн ардад урлаг уран сайханы болон болон гоо зүй , ёс суртахууны хүмүүжил олгох төр засгаас гарч буй хууль тогтоомжийг сурталчилан ажиллах тэдний хүсэл сонирхолд нийцсэн олон төрлийн ажлуудыг хийх ард түмэнд үйлчилэн ажиллаж байна.