Соёлын төвийн номын сангийн 2012 онд хийсэн ажилуудаас

Сэргэлэн сумын Соёлын төвийн номын сангийн

2012 онд хийсэн ажилуудаас

                                                                      

      Манай номын сан нь одоогийн байдлаар байнгын уншигч 227 ирц 348 бүгд 575 хүнд 2354 номоор үйлчилсэн

   Үүнээс :

      Хөдөөгийн 4 баг, үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 5 АА нэгжид нүүдлийн номын санг БЗД нар болон идэвхитэн уншигчидаар , мөн хувиарын дагуу ажиллуулж байнгийн уншигч 146 ирц 209 нийт 354 хүнд 532 номоор үйлчилсэн   сэдэвчилсэн номын үзэсгэлэн 8 удаа нинэ номын үзэсгэлэн 3 удаа гаргаж давхардсан тоогоор 269 хүн үзэж сонирхсон .

     Номын сангийн дэргэдэх “ Уран жиргээ “ дугуйланд 8 сурагч хамрагдаж суралцаж байна.

  Манай номын сангаас “ миний мэдэх “Нацагдорж “ сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж 8- ангийн сурагч А Энх орчлон түрүүлсэн . “Үндэсний бичиг үсгийн баярыг угтаж Ардын уран зохиолч Б. Лхавгасүрэнгийн амьдрал уран бүтээлийг суртчилах 1 сарын аян зохиож Бебайгууллага хамт олон идэвхитэй оролцож ЗДТГ “Атга нөж” жүжгийн хэсгээс, Хүн эмнэлэг “ 3 Үеийн түүх “найраглалаар , Дунд сургууль “Үр могой “ найраглалаар тус тус хэсэгчилсэн тоглолт хийж Дунд сургууль 1-р байр эзэлж “Өргөмжлөл “ мөнгөн шагналаар шагнагдсан

       Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчдын дунд үлгэрийн цаг гаргаж тэдэнд дуртай үлгэрийн нь уншиж өгч дүрийн тоглолт хийн хэн олон үлгэр мэдэх вэ? уралдаан зохион явуулж Мөнхцэцэгийн Баяндалай түрүүлж шагнагдсан

Их зохиолч Д . Нацагдорж тэмдэгтэний болзолыг уншигч хүүхдүүдэд суртчилан уншуулсаны дүнд 8-р ангийн сурагч А. Номинэрдэнэ Нацагдорж тэмдэгтэн-ий болзол хангаж үнэмлэх тэмдэгээ гардан авсан

     Мөн 9 сард болсон номын баяраар 8-р ангийн сурагч А Энхорчлон тэргүүний уншигч тэмдэг үнэмлэхээр шагнагдсан

     Хөрөнгө оруулалтаар орж ирсэн 1665 төгрөгийн 116 ширхэг номыг хүлээн авч данслан ангилж тавурт өрж уншигчидад үйлчилж байна .