СЭРГЭЛЭН СУМЫН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсад жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх төслийн танилцуулга

Төслийн танилцуулга

БНХАУ-ын Лян хө цемент групп нь Монгол улсын Төв аймгийн Сэргэлэн сумын 7-р зөрлөгийн ойролцоо өдөрт 2500 тонн цемент үйлдвэрлэх хоёр дамжлагатай үйлдвэрлэлийн шугам байгуулахаар, хоёр үе шаттайгаар төсөл хэрэгжүүлэхээр болсон. Эхний үе шатны бүтээн байгуулалт нь өдөрт 2500 тонн шинэ хуурай аргаар цемент үйлдвэрлэх шугам болон жилд 1 сая тонн цемент нунтаглах станц байгуулахаар төлөвлөсөн байгаа.

Төслийн зураг төлөвлөгөө болон ерөнхий гүйцэтгэлийг Бээжин Кай шин (Beijing Triumph) /А зэрэглэл /барилгын материал инженеринг ХХК гүйцэтгэнэ. Бээжин Кай шин барилгын материал инженеринг ХХК нь БНХАУ-ын А зэрэглэлийн барилгын зураг төслийн гэрчилгээ, А зэрэглэлийн барилгын зөвлөгөө өгөх гэрчилгээ, барилгын зөвөлгөө, зураг төсөл, технологи болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн иж бүрдэл болон төслийн ерөнхий гүйцэтгэгчийн А зэрэглэлийн барилгын материал зураг төслийн компани юм. Бээжин Кай шен ХХК нь мэргэжлийн зураг төлөвлөгөө, гүйцэтгэлийн баг, дадлага туршлагатай төслийн зураг төлөвлөгөө мөн менежментийн туршлагатай байж, БНХАУ болон тухайн салбарын шилдэг төслийн зураг төлөвлөгөө, менежментийн өргөмжлөл авч байсан.   

Өнгөрсөн зууны 90-ээд оны эхэн үеэр, Бээжин Кай шен компани нь Олон улсын цементын төслийн бүтээн байгуулалтийн зах зээлд орж , БНХАУ ын анхны гадаад дахь өдөрт 700 тонн цемент задлах шугамын зураг төсөлийг хийж гүйцэтгэсэн. БНХАУ-ын анхны гадаад барилгын стандартын дагуу үйлдвэрлэлийн шугам, уул уурхай, төмөр зам, авто зам болон эрчим хүчний зураг төслийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж. БНХАУ-ын анхны цемент задлах технологи болон төнөг төхөөрөмжийг Африкийн эх газарт нэвтрүүлсэн компани юм. Бээжин Кай шен ХХК нь одоо хүртэл олон улс болон БНХАУ-ын зах зээлд өдөрт 1000 тонн, 5000 тонн цемент үйлдвэрлэх дамжлага мөн бусад төрлийн 50 гаруй төсөл гүйцэтгэсэн.  

   Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 750 сая юань / 120 сая доллар /. Төслийн гүйцэтгэлийн хугацаа: Цемент нунтаглах байгууламжийн гүйцэтгэлийн хугацаа 6 сар, цементийн клинкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гүйцэтгэлийн хугацаа 18 сар.

Эхний ээлжийн төслийн ажиллагаа дууссаны дараа жилд 780 мянган тонн клинкер үйлдвэрлэж, жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэнэ. Үүнд P.C32.5 маркийн цемент 300 мянган тонн, P.O42.5 маркийн цемент 700 мянган тонн цемент үйлдвэрлэнэ. Монгол улсад өндөр найрлагын цемент байхгүй орон зайг дүүргэж чадна. Төсөл нь дэвшилтэд технологи, эрчим хүчний хэмнэлттэй, чанарын өндөр шаардлага хангасан үйлдвэрлэлийн технологи болон DCS хяналтын систем, найдвартай тоос сорох төхөөрөмж зэрэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй байж, үйлдвэрлэлийн хорогдолийг хамгийн бага түвшинд байлгаж чадна. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарын ойр хавийн цахилгаан станцаас гаргасан нунтаг нүүрсний үнс, төмөр боловсруулах үйлдвэрээс гаргасан үйлдвэрлэлийн хаягдал бодис зэрэг туслах материал ашиглаж, “CUCC” брендийн цемент үйлдвэрлэж, монгол улсын 200 гаруй хүнийг ажлын байраар хангана. Төсөвт 3-аад тэрбум юанийн буюу 4,4 сая доллорийн татвар төлнө.

Монгол улсад жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх төслийн танилцуулга

Монгол улсад жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх төслийн танилцуулга

Үйлдвэрлэлийн дамжлага

Үйлдвэрлэлийн тээвэрлэлтийн нөхцөл, газарзүйн байршил, төслийн шинж чанар болон хоосон газарын нөхцөл байдал, мөн тухайн газарын салхины чиглэлийг үндэслэж гаргасан үйлдвэрлэлийн зохион байгуулалт нь:

Түүхий эдийн агуулах нь үйлдвэрийн зүүн хэсэгт байрлаж, үүнд: шохойн чулуу бутлах тасаг, шохойн чулуу овоолох талбай, шохойн чулуу жигд болгож бэлтгэх агуулах, туслах материал болон нүүрс жигд болгож бэлтгэх агуулах, нүүрс бэлтгэх талбай зэрэг багтана.

Гол үйлдвэрлэлийн бүс нь үйлдвэрийн гол хэсэгт байрлаж, үүнд: түүхий эд материал хувиарлах станц, түүхий эд материал нунтаглах тасаг, түүхий эд материалын бэлдцийн агуулах, чийгшүүлэх цамхаг, зуухны төгсгөл хэсгийн тоос сорох төхөөрөмж, шатаах зуух, шатаах зуухны гол хэсэг, шатаах зуухны толгой хэсэг, шатаах зуухны толгой хэсгийн тоос сорох төхөөрөмж, нүүрсний нунтаг бэлтгэх төхөөрөмж, клинкерийн агуулах зэрэг байж, цемент нунтаглах, цементийн агуулах, цементийн задгай тээвэрлэлт, баглаа боодол болон бэлэн бүтээгдэхүүний агуулах нь үйлдвэрийн хойд хэсэгт байрлаж, ажилчидын орон сууцны хороолол нь үйлдвэрийн урд хэсэгт байрлана.

Түүхий материалын нунтаглалт нь зуухны ойр хавьд байрлаж, нүүрс нунтаглагчийг зуухны толгойн ойр хавьд байрлуулж, зуухны толгой хэсэг болон төгсгөл хэсгийн илүүдэл дулаанийг цуглуулж, турба хоолойн зайг багасгана.

Гол техникийн үзүүлэлт

Нэр төрөл

Үзүүлэлт

Төслийн цар хүрээ

Цементийн клинкер

775000 t/a

Цемент

1000000 t/a

Төхөөрөмжийн хүчин чадал

25500 kw

Нийт талбайн үзүүлэлт

Талбайн хэмжээ

326830м2

Барилга байгууламжийн нийт талбай

34200 м2

Ногоон байгууламжийн талбай

32000м2

Хөрөнгө оруулалт

Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ

750 сая юань / 120 сая доллар /

Ажиллах хүчин

Үйлдвэрийн ажилчин

280 хүн

Удирдлагын ажилчин

29хүн

Эрчим хүчний зарцуулалтын үзүүлэлт

Клинкерийн дулааний зарцуулалт

3260 Kj/kg

Клинкерийн нүүрсний зарцуулалт

111.43 kg/t

Клинкерийн хаягдал нүүрсний зарцуулалт

147.17 kg/t

Тонн клинкерийн нийт эрчим хүчний зарчуулалт

65 kwh/t

Тонн цементийн нийт эрчим хүчний зарцуулалт

100kwh/t

Санхүүгийн үнэлгээний үзүүлэлт

Жилийн борлуулалтын орлого

530000000 юань