Сэргэлэн сумын канаан ххк-ийн товч танилцуулга

                       Төв аймгийн Сэргэлэн суман дахь

                      Канаан ХХК -ийн товч танилцуулга.

Канаан компани нь 1998 онд БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар газар

тариалангийн чиглэлээр байгууллагдаж, улмаар үйл ажиллагаагаа өргөтгөж, хөрөнгө

оруулалтыг нэмэгдүүлэн Худаг ус гаргах, Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан Дүүргийн

10-р хорооны нутаг дэвсгэрт тусламжийн цогцолбор төвийг байгуулан ажиллаж байна.

Тусламжийн төв нь ерөнхий боловсролын сургуулийн насны сурагчдад зориулсанкомпвютэр, математик,англи хэл, солонгос хэлний сургалтыг

12 дахь жилдээ ажиллуулж,

эмнэлгийн эмчилгээ оношилгооны төвийг 2012 онд ашиглалтандоруулж, тоног

төхөөрөмжийг суурьлуулан 2013 онд тусгай зөвшөөрлийг авахаар бэлтгэн ажиллажбайна.

Канаан ХХК ний газар тариалангийн салбар нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р

багийн Таван хумст хэмээх газарт улаан буудай, арвай , овьёос зэрэг малын тэжээл тарьж,

12000 гаруй чацарганы суулгац тарьж ургуулан амжилттай ажиллаж байна.

Компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн 1 776 052 ам долларын хөрөнгө

оруулалтыг оруулж, 10 гаруй хөдөө аж ахуйн машин техниктэй, 18 хүнийг байнгын ажлын байраар хангаж ,улирлын шинж чанартай ажлаас хамааран түр ажилтанг тодорхой хугацаатайгаар авч ажиллуулдаг

                          

Хот болон хөдөө орон нутгийн төр захиргааны байгууллага ард иргэдтэй хамтран ажиллаж, тухайлбал өндөр настан, ядуу дунд орлоготой ард иргэдэд хороо багын засаг дарга нарын судалгаагаар сар бүр дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн гэр хороололын ард иргэдийн усан хангамжийг сайжруулах зорилгоор

Хан-Уул дүүрэгт 7 худаг, Сонгино-Хайрхан дүүрэгт 3 худаг, Чингэлтэй дүүрэгт 1 худаг,

Төв аймагт 3 худгийг БНСУ-ын ротари байгууллагатай хамтран үнэ төлбөргүйгээр хийж хүлээлгэн өгсөн.

Анхаарал тавьсан тань баярлалаа.