Strict Standards: Only variables should be assigned by reference in /home1/togovmn/public_html/sergelen/plugins/system/plg_ztools/plg_ztools.php on line 33

Strict Standards: Declaration of JParameter::loadSetupFile() should be compatible with JRegistry::loadSetupFile() in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/html/parameter.php on line 512

Strict Standards: Declaration of JCacheControllerPage::store() should be compatible with JCacheController::store($data, $id, $group = NULL) in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/cache/controller/page.php on line 199

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.internal_encoding is deprecated in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/string/string.php on line 28

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.input_encoding is deprecated in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/string/string.php on line 29

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.output_encoding is deprecated in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/string/string.php on line 30

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 654

Strict Standards: Only variables should be assigned by reference in /home1/togovmn/public_html/sergelen/plugins/system/plg_ztools/plg_ztools.php on line 115

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 654

Strict Standards: Only variables should be passed by reference in /home1/togovmn/public_html/sergelen/plugins/system/plg_ztools/plg_ztools/libs/ztgzip.php on line 153

Strict Standards: Non-static method JFTP::getInstance() should not be called statically in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filesystem/file.php on line 412

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home1/togovmn/public_html/sergelen/plugins/system/plg_ztools/plg_ztools.php:33) in /home1/togovmn/public_html/sergelen/templates/jv_nicebody25/libs/zt_tools.php on line 226

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 654

Deprecated: Non-static method JSite::getMenu() should not be called statically, assuming $this from incompatible context in /home1/togovmn/public_html/sergelen/templates/jv_nicebody25/zt_menus/zt.common.php on line 255

Deprecated: Non-static method JApplication::getMenu() should not be called statically, assuming $this from incompatible context in /home1/togovmn/public_html/sergelen/includes/application.php on line 539

Strict Standards: Only variables should be assigned by reference in /home1/togovmn/public_html/sergelen/templates/jv_nicebody25/zt_menus/zt.common.php on line 255
ИХ МАЙДАР ЦОГЦОЛБОРИЙН ТАНИЛЦУУЛАГ


Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 654

ИХ МАЙДАР ЦОГЦОЛБОРИЙН ТАНИЛЦУУЛАГ

маш хүчтэй байсан бөгөөд хажуугаар нь өнгөрөх хүмүүс хөлд нь хүрэхийн төдийд зүрх сэтгэл нь энэрэл хайраар бялхаж бодьсадвын зам мөрөөр замнадаг байв. Бурхадууд түүний буяныг ихэд даган баясаж ирээдүйн төрлүүдийг нь зөгнөн хэлж Бодьсадвагаас Бурхан болон гэгээрч алдар нь “Асрал Хайр” буюу /санскритаар Майтреяа, төвдөөр Жамба/ хэмээн дуурсагдахыг ч зөгнөжээ.   
/Майдар бурханы түүхээс/

Монгол улсад бүтээн босгож буй Их Майдар цогцолбор
Монгол оронд бурханы шашин 3 удаа дэлгэрсэн түүхтэй. Эртний үе буюу н.т.ө II-р зуунаас н.т XI-р зуун хүртэл Энэтхэгээс торгоны замын дагуух эртний улс орнуудыг дамжин Монгол оронд шууд дэлгэрсэн, дунд үеийн дэлгэрэлт нь XIII-р зуунаас XIV-р зууныг хамрах бөгөөд их эзэн Чингис хаанаас Тогоонтөмөр хааныг хүртэлх Монголын их хаадын үед дэлгэрчээ. Дунд үеийн

дэлгэрэлтийн үед Чингис хаан 1227 он буюу дөчин зургаан насандаа Төвдийн зарим нутгийг эзлэн авсан хойноо сажын ёсны их багш Гунгаанинбутай холбоо тогтоон төр улсаа төвхнүүлсэний дараа түүнийг Их Монгол орноо залах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, түүнд талтай байхаа уламжилсан захиа илгээсэн байдаг. Хожуу үеийн дэлгэрэлт нь XVI-р зуунаас XX-р зууныг хамрах бөгөөд Түмэдийн /Өвөр Монголын Түмэд хошуу/ Алтан хан 1578 онд III Далай лам Содномжамцыг залж төрийн хууль гарган шашин дэлгэрүүлсэн бол ар халхын Автай сайн хан мөн адил түүнийг шүтэн ар Монголд шарын шашныг дэлгэрүүлсэн байдаг.
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголын төр, шашиныг хослон баригч эзэн хаанд Богд Жавзандамба хутагтыг залж, 1921 онд ардын хувьсгал ялах хүртэл шашныг ихэд мандуулсан бөгөөд  
Хорьдугаар зууны эхээр төрөн гарсан бие даасан анхны улсуудын нэгэн болох Монгол улс тусгаар тогтнолоо олж тунхаглан зарласан бодит үйл явдал байсан юм.
1921 онд өрнөсөн хувьсгалт тэмцлийн үр дүнд Монгол улсад Оросын коммунист дэглэм тогтосноор 1937 онд Монголын сэхээтэнүүд рүү чиглэсэн их хэлмэгдүүлэлт хүчээ авчээ. Тухайн үеийн сор болсон эрдэмтэн мэргэдийг хоморголон устгах, сүм хийдийг нураах, айлуудын бүрхан шүтээнийг хураах, улмаар шашин шүтэхийг хориглох замаар Монголд бурханы шашныг далд шүтлэгийн хэлбэрт оруулсанаар 70 жил завсардсан байдаг. Монгол улс 1990 онд ардчилсан улс болсоноор шашин шүтэх эрх нээлттэй болж бурханы шашин дахин сэргэлээ.  
Дээрх гурван удаагийн дэлгэрэлтийн аль ч үед монголчууд Майдар бурхантай барилдлага, холбоотой явж иржээ. Тухайлбал эртний үеийн дэлгэрэлтийн үед Монголчуудын дунд анх дэлгэрсэн судрын нэг бол “Алтан гэрэл” судар гэж түүхийн эх сурвалжуудад дурьдсан байдаг. “Алтан гэрэл” сударт Майдар бурхан Будда Шагжамүнийн дэргэд их бодьсадвагын дүрээр заларч ном сонсож байгаагаар гардаг.
Дунд үеийн дэлгэрэлтийн үед Чингис хаан болон түүний ширээг залгасан алтан ургийн хаадын үед ном судар орчуулах, эрдэмтэн мэргэдийг гадаад орноос залах, хос ёсны буюу төр, шашны харилцаа дэлгэрэх зэргээр дамжин “Майдар”-ыг шүтэх шүтлэг, улс иргэнээ энэ үзэл санаагаар залах гэсэн эрмэлзэл байсан нь түүх шастирийн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Энэ үед анх Монгол хэлнээ орчуулсан Ганжуур /Зарлигийн орчуулга/, түүний дараа 17-р зууны эхээр Монголын 200 гаруй эрдэмтэн мэргэд чуулан Ганжуурын тайлбар Данжуур /Шастирын орчуулга/ судрыг орчуулж, туурвисан нь Майдарын оюуны бүтээлтэй танилцах бас нэгэн бат үндэс болсон байна.
Хожуу үеийн дэлгэрэлтийн үе буюу 16-р зуунд Монголын Автай сан хаан, Түшээт хан Гомбодорж, түүний хүү Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар нарын үеэс Монголд Зонховын их хөлгөний ном сургаал дэлгэрэх үйл явцтай уялдан Майдар бурханы сургааль номыг судлах, суралцах сургалт боловсролын тогтолцоо бий болсон байдаг.
Өндөр гэгээн Занабазар өөрийн мутраар олон сайхан шүтээн урлан бүтээсний нэг нь түүний бүтээсэн Майдар бурхан билээ. Өнөө хир энэ гайхамшигт шүтээн нүүдэлчдийн соёлын томоохон төлөөлөл, бахархал болон залагдсаар байгаа нь Монголчууд Майдарыг олон зууны турш шүтэж ирсэний нэг тод гэрч болно.   
Майдар бурхан залрахын өмнө зовлон гаслан тэсэшгүй болж, үзэн ядалт хуурмаг үйл хэрэг газар авснаар хаа сайгүй өвчин зовлон дэлгэрч эцэст нь утга учиргүй дайн дажин дэгдэж уй гашуу, үй олон оршуулгаар хүмүүний ертөнц дүүрэх болно хэмээжээ.
Майдар бурханыг цагийг эзэлсэн их бурханы дүрээр залрах бус лагшин нь тухайн үеийн хүмүүсээс ялгарахуйц өндөр, сүр жавхлан төгөлдөр нэгэн байна хэмээсэн. Тэрбээр энэ бол урьд насандаа тэсвэр тэвчээрийг бясалгаж, бусдад хор хөнөөл учруулахгүй байсан сайн үйлийн үр бөгөөд та нар ч гэсэн ийм дадлыг хэрэгжүүлбэл үүний адил болно хэмээн сургана гэдэг.
Орчин үед Майдар бурхан залрахын шалтгааныг түүний асрах, нигүүлсэх сэтгэлтэй холбон тайлбарлаж болно. Өнөөгийн дэлхий ертөнц дээрх байгаль цаг уурын сөрөг өөрчлөлтүүд, байгалийн гамшиг, улс төрийн тогтворгүй байдал, зэвсэгт мөргөлдөөн, террорист халдлагууд, аймшигт гэмт хэргүүд, уур амьсгалын дулаарал гэх мэт  цагийн хямрал нь хүн төрөлхтөний туйлын хүсэл болсон амар амгаланг биднээс улам холдуулсаар байгаа юм.
 Харин энэ зовлонгийн галыг унтраах арга нь асрах, нигүүлсэх сэтгэл /Майдар бурханы сэтгэл/-ээс үүсэх бөгөөд харшилдагч талууд бие биенээ хүндэтгэн үзэж, эвлэлдэн нэгдэх буюу хүч үл хэрэглэн олон нийтийн эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавьж байж аливаа хэргийг шийдэх зарчимд тулгуурлах ёстой. Цаг үе өөрөө удирдагчийг төрүүлдэг гэдэг шиг орчин үе өөрөө Майдар бурханыг залрах шалтгаан, хэрэгцээ нь болж байна.  
Ийнхүү Майдар бурхан залрах нь энэ ертөнцөд амар амгалангийн эрин үеийг авч ирэх нь дамжиггүй.
    Их Майдар төсөл буюу дэлхийн хамгийн өндөр Майдар бурхан
Товч танилцуулга: Их Майдар төслийг Их Майдар сан ТББ-аас хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 50 км /машинаар 1 цаг/ зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөрийн ам, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Зүрх уулын энгэрт 54м өндөр Майдар бурхан, 108 м өндөр суварган байгууламж бүхий шашин, соёл, түүх, уран барилгын гайхамшигт цогцолборыг  байгуулах юм.  
Зорилго: Майдар бурханыг бүтээн залж, уран барилгын хосгүй гайхамшигт дурсгалыг бүтээхээс гадна түүний дотоод хүч, билэг билгүүн, асрал хайрыг дэлхий даяар түгээн зарлаж хүн хүнээ, байгаль дэлхийгээ хайрлахад суралцах орон зайг бүрдүүлэн хүн төрөлхтөний оюун санааг гэгээрүүлэх /зүрх сэтгэлийн боловсрол олгох/ зорилготой.
Ерөнхий мэдээлэл: 2013 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Aнхдугаар Богд Занабазарын тигээр бүтээгдэх дэлхийн хамгийн өндөр Майдар бурхан, 108 метр өндөр Зарлиг увидасын суварган байгууламж бүхий тус төслийг үндэсний бүтээн байгуулалт хэмээн зарлиглан ивээлдээ авсан нь улс орны хэмжээнд төслийн ач холбогдол, үнэ цэнийг баталгаажуулсан чухал алхам болсон юм.
Нийт 108 га талбайг хамрах уг цогцолборт бурханы шашинтай улс үндэстнүүдийн олон улсын сүм хийдүүд байрлахаас гадна суварган байгууламж дотор 500 ламын хурлын танхим, ёслол хүндэтгэлийн танхим, боловсрол, танин мэдэхүйн танхим, музей үзвэрийн танхим, мөнх ногоон эко танхим байрлаж бурханы шашны сургааль номд суралцах, түгээх, байгаль орчныг хамгаалах, дэлхий нийтийг энэрэн нигүүлсэхүй сэтгэлд уриалах ашгийн бус үйл ажиллагаа явуулна.
Төслийг санаачлагч:
Анх 2009 онд Их Майдар төслийг санаачилагчид болох Их Майдар сангийн УЗ-ийн гишүүн, МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэмбилэг, УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарын санаачилгаар уг цогцолборыг бүтээн байгуулах ажлын үндэс тавигдсан билээ.
2006 онд МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг, УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар Чингис хааны хөшөөт цогцолбор барих ажлыг эхлүүлж төслийн хүрээнд Улаанбаатар хотоос 53 км зайд Монголын эзэнт гүрний гарамгай удирдагч, дэлхийн мянганы хүн Чингис хааны 40 метр өндөр морьт хөшөөг барих төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн юм. Уг цогцолбор нь Их эзэн Чингис хааны нэрэмжит хамгийн том цогцолбор болохын хувьд олон улсын жуулчид төдийгүй дотоодын аялагчдын зорин очдог газар болоод байна.

Их Майдар сангийн УЗ-ийн гишүүн, МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д. Эрдэмбилэг
Өндөр гэгээн судлаач Дон Кронерийн бичсэнчилэн Жонан Дарнат хэмээх гайхамшигт хүний хойчийн намтрын үнэ цэнийг үргэлжлүүлэн байгаа нь бидний оюун дархлаа хичнээн бат бөх болохыг илтгэх буй за. Харамсалтай нь материаллаг сонирхол, сэтгэлийн доройтол нь цөөхөн хэдэн ихэс дээдэс тэргүүтнээс аваад хүүхэд залуусын сэтгэлийн дархлааг устгасаар байна. Өнөөдөр ямар үр тарина хожим түүнийг хураана гэдэг. Их Майдар цогцолборын бүтээн байгуулалтад оролцон энэ цагийн буянаа зузаатгах, хойч үедээ оюун санааны соёлын үнэт өвийг үлдээх түүхэн боломж та бидний өмнө бүрдлээ.
Төслийг дэмжигчид:
 МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж  
Энэ сайн цагийн эхэнд дээдийн буянд сүсэг төгөлдөр хүмүүс нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж, “Айсуй цагийн асралт бурхан” болох Их Майдар бурханы цогцолборыг бүтээн байгуулах, цаашид ашиглалтын үйл ажиллагаанаас олсон ашгийг нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэг, буяны үйлсэд зориулахаар зориг шулуудсан явдалд Монгол Улсын Төрийн тэргүүн баяртай байна. Энэхүү цогцолбор нь Монголын төдийгүй дэлхийн хэмжээний шашин, соёлын үнэт өв болно.
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам
Их Майдар төслийн үйл ажиллагааны гол хэсэг нь боловсролыг дэмжихэд чиглэсэн байна гэдгийг мэдэхэд их таатай байна. Өвөр Ази, Гималайн ард түмнүүд Наландарын сургуулийн жишгээр ном судар, тэдгээрийн тайлбаруудыг уншиж судлан, мэдсэн зүйлсээ мэтгэлцээнээр баталгаажуулан суралцдаг уламжлалыг дээдэлдэг билээ. Аливаа утгыг ойлгохгүй даган давтан уншина гэдэг нь хоцрогдол. Бид мухар сүжгээс ангид байж нийгэмд зөв өөрчлөлт хийдэг. XXI зууны Бурхан шашинтан болохын тулд хичээж ажиллах хэрэгтэй. Энэ цаг үед орчин цагийн боловсролыг Бурханы шашны боловсролтой хосолсон буюу Бурханы гүн ухаан, шинжлэх ухааны суурь дээр үндэслэсэн боловсрол олгох нь нэн чухал билээ.

МБШТөв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба, гавж Д. Чойжамц
Бурханы орноос илгээсэн дохио зохилдлогоор Өндөр Гэгээн боловсролт уран хүмүүний билэг авьяасаар дамжуулан бүтээгдэх ирэх цагийн эринг бүтээгч Майдар бурханы цогцолборын дүрс төрх нэгэнтээ тодорч эхэлсэн нь юутай гайхалтай. Далай багшийн таалалд нийцэж Монгол нутагт сүмбэр их Богдхан уулыг түшиглэн сүндэрлэх энэхүү их гэрэлт бүтээлийг цогцлоох ариун үйлсийг бид олон жил хүлээсэн гэхэд болох юм. Оюун ухаант хүний биеийг олоод хураасан бүхэн нь нэг л өдөр утга учиргүй хоосон болохгүйн тухайд энэхүү бүтээн босголтонд гар бие оролцож, хандив тусаа өгөх нь юутай аз завшаан билээ. Бурханы шавь та бидний өглөг буян хойч үед үр шимээ өгч үй түмээр тасралтгүй дэлгэрэн арвижих нигуур тохиож байна.
Олон улсын бурханы шашинтануудын оролцоо:
Асрал хайрын бурхан Майдар бурханыг бүтээн залах үйлсэд хүн бүхэн өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой. Бурханы шашинд нийтээр хураасан буян шамшаагддаггүй /барагддаггүй/ гэдэг. Энэ нь олон хүн нийлж буян хийвэл тэр буян таны уурлах, муу санах, муу үг хэлэх тэргүүтэн нүгэлд шатаж устдаггүй бөгөөд үеийн үед арвижин батжисаар байдаг гэсэн үг. Ийм буяны үрийг санаж төслийн хамт олны зүгээс тив дэлхийг дамнан цэнхэр гарагийн хүн бүрийг уг бүтээн байгуулалт, байгаль хамгаалах, боловсрол гэгээрэлийн буяны үйлсэд нэгдэхийг уриалж байгаа билээ. Тус цогцолборын шашин түүх соёлын бүсэд бурханы шашинтай улс үндэстэнүүдийн онцлогийг агуулсан, өөр өөр урсгал чиглэлийн олон улсын сүм хийдүүдийг байгуулна. Бурханы шашны олон урсгал чиглэл бүрийн онцлогийг хадгалсан дээрх сүм хийдүүдийг байгуулахад олон улсын дэмжлэг, оролцоо зайлшгүй хэрэгтэй юм.
Бүтээн босголтын ажлын явц: Их Майдар цогцолборын эхний хэсэг, Их шүтээн Майдар бурхан 54 метр, 108 метр өндөр Зарлиг увидасын суваргатай хослон бүтээгдэх болно.
 Өнгөрсөн хугацаанд “Их Майдар” төслийн техник эдийн засгийн судалгаа, инженерийн шийдэл, зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн судалгаа, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа зэргийг гүйцэтгэсэн.  2012 онд төслийн эхний үе шатны барилга угсралтын ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтад нийт 9.5 тэрбум төгрөг буюу 7.5 сая ам долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Төсөлд Монгол, Англи, Хятад, Чех, Канад зэрэг улсуудын инженер техникийн байгууллагууд нэгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Төлөвлөгөө: Төслийн төлөвлөгөөний дагуу 2013 онд байгууламжийн суурь, 54 метр өндөр Майдар бурханы барилга угсралтын ажил, 2014 онд суварган байгууламжийн ган төмөр хийцийн барилга угсралт, гадна тохижилтийн ажлыг гүйцэтгэн 2015 оны 7-р сард цогцолборын эхний хэсгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Төслийн ач холбогдол
Их Майдар бурханыг Монголчууд бид эвийн хүчээр бүтээснээр түүхэн дурсгалт аялал жуулчлалын цогцолбор бий болж дэлхийн уран барилгын нэгэн гайхамшигт бүтээл болон сүндэрлэх юм. Төслийг хэрэгжүүлэгч Их Майдар сан нь ашгийн бус, гишүүнчлэлгүй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Тиймээс энэхүү төсөлд оролцож буй өглөгийн эздийн буян хишгийг тасралтгүй арвитган үргэлжлүүлэхийн зэрэгцээ цогцолбороос олох цаашдын ашгаас сангийн зорилгод нийцсэн нийгмийн сайн сайхны төлөөх хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд зориулна. Залуу хойч үеийн боловсрол, ёс зүйтэй өв тэгш иргэн болон хүмүүжүүлэх, байгаль хамгаалах, эко төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөсөн.
Их Майдар төслийн хүрээнд “Майдарын ногоон морь” дэд хөтөлбөрийг санаачлан концепц төлөвлөлтийн ажлууд хийгдэж байна. Энэ нь цөлжилтийн эсрэг хийгдэх томоохон төсөл байх бөгөөд Монголын говьд үүсээд байгаа цөлжилтийг зогсоох ажлаас эхлэн зорилтот хүрээг хамран хэрэгжинэ. Монголын ард түмний санаачлан хэрэгжүүлсэн дэлхий нийтийг гайхашруулах хамгийн том ландшафт архитектурын бүтээл энэ байх болно.
Их Майдар ба Байгаль хамгаалал
Уг төслийн дөрөвдүгээр үе нь цөлжилтийн эсрэг хэрэгжих хамгийн далайцтай төсөл байх болно. Зүүн мутартаа амьд бүхнийг тэтгэгч бумбатай рашаан ус барьсан Майдар бурханыг зүүн урагш харуулан бүтээх юм. Уг байгууламжаас 90 хэмийн дэлгэмэл өнцөг үүсгэн Монголын говьд үүсээд байгаа цөлжилтийг зогсоох ногоон бүсийг байгуулна.
Жил бүрийн хавар Монголын говиос эхлэн Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойг, Япон улмаар Номхон далайг гатлан Канад, Хойд Америкт хүрч, аж үйлдвэрийн бүсээс элдэв төрлийн хорт бодис хаман хаа сайгүй тараадаг шар шороон шуурганы /түйрэн/ хор хөнөөлийг бууруулах ажлаас эхлэх говийн бүсийн ногоон байгууламжийн ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
 2040 гэхэд дэлхий дээрх хүний гараар бүтсэн хамгийн том ногоон байгууламж бүрэн биеллээ олж сансраас ногоон гурвалжин хэлбэртэй харагдах болно.

Их Майдар ба Эдийн засгийн хөгжил, аялал жуулчлал
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхолын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх зорилтыг тусгасан. Энэ ч утгаараа Их Майдар цогцолборыг буддын шашны аялал жуулчлал буюу тусгай сонирхолын жуулчдыг татах үзмэр болгон хөгжүүлэх боломжтой.
Хүн төрөлхтний түүхээс үзвэл шашны аялал жуулчлал нь өнө эртний түүхтэй. Лалын шашинтай ард түмнүүдийн лалын ариун хот Мекка, Медиан руу чиглэсэн мөргөлийн аялал, Христос болон католик шашинтнуудын Израйли, Европ руу чиглэсэн олон мянган хүнийг хамарсан аялалууд зэргийг нэрлэж болно. Харин Монгол орны хувьд даяанч бадарчин ламын аяллыг нэрлэж болох юм. Харин орчин үед хийгдэж буй шашны аяллууд нь дээрх зорилгуудаас гадна улс түмнүүдийн бие биеийнхээ соёл ёс заншлыг харилцан хүндлэх хэлбэрээр хөгжиж байна.

Их Майдар ба Нийгмийн боловсрол  
       Хүн төрөлхтөн энх тайван, амар амгалан амьдралыг хүсдэг ч энэ нь технологийн дэвшил, шинжлэх ухааны ололт амжилтуудаар бүрэн биелэгдэх боломжгүй бөгөөд хэт материаллаг хөгжил нь эсрэгээрээ дайн самуун, шударга бус өрсөлдөөн тэмцлийг дагуулдаг болохыг одоогийн бидний амьдран байгаа дэлхий ертөнц бэлхэнээ гэрчилж байна. Энэ нь бидний сэтгэлд орших уур хилэн, хүсэл шунал, ертөнцийн зүй тогтол, утга учрыг бүрэн ухаараагүй мунхаг сэтгэлээс шалтгаалдаг гэхэд болно. Тэгвэл дэлхийн хөгжлийн нэг даль жигүүр болсон оюуны хөгжил, зүрх сэтгэлийн боловсрол, хүнлэг ёс зүйг залуу үеийнхэнд төлөвшүүлэх, бурханы шашны гүн гүнзгий номлол сургаалийн утга учрыг танин мэдүүлэх, нүүдэлчин ард түмний соёлын өвийг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь тус төслийн нийгмийн ач холбогдол, тэр дундаа олон нийтэд боловсрол олгох чухал ач холбогдолыг өндөрт өргөж байгаа юм.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     
Их Майдар бол олон улсын бурханы шашны төсөл
Хүн төрөлхтөн жилээс жилд арифметикийн прогрессоор өсөж саяхан 4 тэрбум байсан бол өдгөө 7 тэрбум болтлоо өсч үржээд байна. Энэ их өсөлтийг дагаж хүнсний хэрэглээний хомсдол, эрчим хүчний хэрэглээний хэт өсөлт, байгалийн бохирдол, газар нутгийн төлөөх дайн тулаан, иргэд хоорондын харилцааны зэрлэгшил хэрэглээний төлөө яахаас ч буцахгүй болж, арга тасарсан залуусын мансуурлын бүхэл бүтэн арми бий болоод байгаа өнөөгийн цөвүүн цагт бурханы шашинтанууд дор дороо чимээгүй суух нь хариуцлагаа ухамсарлаагүй хэрэг болох нь дамжиггүй.
Өрнө дорнын бурханы шашны лидерүүд дэлхий ертөнц байгаль орчны мөхлийн ирмэгт ойрхон байгааг хүлээн зөвшөөрч хоёр үндсэн зарчим дээр санал нэгдсэн байдаг. Юу гэвэл “бид залбирах ёстой” бас “өөрчлөх ёстой” гэсэн зарчмууд юм.
“Энэ бүхнийг өөрчлөхийн тулд зөвхөн бясалгаад суух нь хангалтгүй” гэж 8-р Тэнзин Тулку ринбүүчи хэлсэн байдаг. Дэлхийд тулгараад байгаа өнөөдрийн асуудлыг тайлбарлахдаа тэрбээр хүсэл шуналыг эдгээрийн үндэс хэмээн иш татаж тайлбарласан. Тэр хэлэхдээ “хүсэл шунал хүний оюун ухааныг билиг билгүүн рүү чиглүүлж хөгжүүлэх боломжийг олгодоггүй, билиг билгүүнгүй оюун ухаан сүйтгэгч болж хувирдаг” гэжээ.
“Бурханы шашны багш нар, бурханы шашны сүсэгтэнүүд бидний хийж чадах зүйл бол орчин үеийн хэт шунах соёлоос хэрхэн салах вэ гэдгийг зааж таниулах явдал юм” гэж  Dzigar Kongtrul ринбүчи хэлсэн. Түүнчлэн “бид үүнээс ангижрахын тулд дотоод сахил, сахилга баттай байх хэрэгтэй. Бид бага хэрэглээгээр өндөр сэтгэл ханамж авах амьдралын хэлбэрийг сонгох хэрэгтэй” гэсэн байна. Энэ хандлага хүрээлэн буй орчныг хамгаалж, эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй хувь хүний гэгээрлийн замд үнэт чанар нь болох юм.
“Ерөнхийдөө бурханы шашин хөдөлгөөнгүй, тайван шашин мэтээр ойлгогддог бөгөөд энэ нь бурханы сууж байгаа юм уу бясалгаж байгаа дүр хөрөг нийтлэг байдагтай холбоотой. Бурхан багшийн жинхэнэ дүр хөргүүдийн нэг бол эрч хүчтэй, алхаж яваа, идэвхитэй Бурхан юм. Бурхан бол амрахыг үл мэдэгч, хүмүүсийг аз жаргалд хөтөлж, зовлонгийн хүрднээс чөлөөлөхийн тулд үргэлж хичээж байдаг” хэмээн Сока Гаккай Интернэйшнлийн Ерөнхийлөгч Дайсаку Икэда хэлсэн байна.

Иймд дэлхий нийтэд хавтгайрсан “хэт шуналын соёл”-ыг өөрчлөхийг зорилгоо болгож байгаагаараа Их Майдар төсөл нь олон улсын бурханы шашинтануудын төсөл болж байгаа юм.  Цэнхэр гарагийн иргэн бүр Их Майдар цогцолборыг бүтээн байгуулах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой. Төслийн эхний үе шатны бүтээн байгуулалтын өртгийг тооцоолон дараах 4 төрлөөр хандив өргөхийг уриалж байна.  

Өрх гэр бүлийн хандив
350$ /гурван зуун тавин ам доллар ба түүнээс дээш өртөгтэй тэнцэх мөнгөн хандив/
27 см өндөр алтан шармал аравнайлсан, хос Майдар бурханы нэгийг гэртээ, нэгийг суварган байгууламжид мөнхөд залах боломж.  
Японы уран цутгуурын технологиор 27 см өндөр алтан шармал Майдар бурхан бүтээн өглөгийн эзэнд батламжийн хамт өргөнө.
Тайвань улсын уран цутгуурын технологиор 27 см алтан шармал Майдар бурхан бүтээн Их Майдар цогцолборт зална.
Хүндэтгэлийн хандив
2000$ /Хоёр мянган ам.доллар ба түүнээс дээш өртөгтэй тэнцэх мөнгөн хандив/
Их Майдар бурханы лагшинд байрлах 2000 ширхэг алтан эрхийг өргөх боломж.  
Өглөгийн эзний батламж, 54 м өндөр Майдар бурханы лагшинд алтдаж оршоосон 2000 ширхэгээс бүрдэх эрхиний ширхэг бүр дээр хандивлагчийн нэрийг бичиж мөнхөлнө.
Байгууллага хамт олны хандив
10.000$ /арван мянган ам доллар ба түүнээс дээш төгрөгтэй тэнцэх мөнгөн хандив/
54 см өндөр алтан шармал аравнайлсан Майдар бурханыг амилуулан, аж ахуйн нэгж байгууллагынхаа өмнөөс бүтээлгэх боломж.
Өглөгийн эзний батламж гардуулахаас гадна аж ахуй нэгж байгууллагуудын өглөг хандиваар бүтээгдэх 10,000 бурханыг өөрсдийн нэр дээр бүтээлгэн цогцолборт залах боломжтой болно.  
Хязгаарлагдмал хандив
54 м-ийн өндөрт байрлах Их Майдар бурханы тэргүүн дээр байрлах эрдэнийн алтан суварга бүтээх боломж.
Жич: Дээрх хандивт батламжийн бичиг болон бурханыг хандивлагчид илгээх зардал багтаагүй болно.  
Та хязгаарлагдмал хандивийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Их Майдар сантай холбогдож аваарай.  

Төслийг хэрэгжүүлэгч: Их Майдар сан
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, БЗД, 26-р хороо,
Баянмонгол хороолол Е-27, 414-102
Цахим шуудан:   Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.  
Данс: Beneficiary : The Grand Maitreya Foundation
Beneficiary`s account number : 1105039999 (USD only)
Beneficiary`s Bank :GOLOMT BANK
MONGOLIA , ULAANBAATAR, MONGOLIA
SWIFT CODE: GLMT MN UB,