“Хүний эрхийн хэрэгжилтэд бидний оролцоо”сэдвийн дор зохион байгуулагдах 14 хоногийн аяны талаарх илтгэх хуудас

“Хүний эрхийн хэрэгжилтэд бидний оролцоо”сэдвийн дор зохион

байгуулагдах 14 хоногийн аяны талаарх илтгэх хуудас

2015.12.18                                          Эрдэнэ-Уул

Удирдлага зохион байгуулалтын хүрээнд:

Жил бүрийн Хүний эрхийн олон улсын өдрийг угтан “Хүний эрхийн хэрэгжилтэд бидний оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдах 14 хоногийн аянг сумын хэмжээнд батлагдсан

удирдамж, төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хүний эрхийг хангах ажилд татан оролцуулж ажиллаж байна.

Хяналт, шалгалтын талаар:

“Хүний эрхийн хэрэгжилтэд бидний оролцоо”сэдвийн дор зохион байгуулагдах 14 хоногийн аяны хүрээнд “Эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах” эрхийг хэрхэн хангагдаж байгаад хяналт шалгалт хийж, иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авав.

Суманд зохион байгуулагдсан ажлын талаар:

Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн сумын салбар хорооны дарга бөгөөд Засаг даргын 2008 оны 533 дугаар захирамжийн дагуу сумын хэмжээнд “Хүний эрхийн хэрэгжилтэд бидний оролцоо” 14 хоногийн аянг 2015 оны 12 дугаар сарын 7-ноос 18-ны өдрүүдэд зохион байгуулж байгууллага аж ахуйн нэгжүүдийг тусгай төлөвлөгөө гаргуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллав.

Тухайлбал: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар
хамгаалах нь
сэдвээр 5-н байгууллагын     албан хаагчдад эрх зүйн сургалт хийж, АХА тэмцээн зохион байгуулав.

Мөн “Хүний эрхийн хэрэгжилтэд бидний оролцоо”сэдвийн дор 50 хүнээс санал асуулга аван цаашид юуг анхааран ажиллах ёстой талаар цаашдын төлөвлөгөөндөө тусган, Хүний эрхийн салбар хорооны хурлыг хийв.

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН:

САЛБАР ХОРООНЫ НАРИЙН

БИЧГИЙН ДАРГА                            Ц.ДЭЛГЭРСАЙХАН

ХЯНАСАН:

ЗДТГ-ЫН ДАРГА                             С.ГАНЧИМЭГ