2015 оны 11-р сарын 25-ны мэдээ

2015 оны 11-р сарын 25-ны мэдээ

            Сэргэлэн сумын ЗДТГ 2015 оны 11 дүгээр сарын байдлаар нэг цонхны 58 төрлийн үйлчилгээг 3448 иргэнд хүргэсэн байна. Нотариатын 8 төрлийн үйлчилгээг 225 хүнд хүргэж, 244,9 мянган төгрөг, гадаадын харьяат 970 иргэнийг бүртгэж, 2425,0 мянган төгрөг, иргэний бүртгэлээр 638 хүнд үйлчилж орон нутгийн орлогод 266,7 мянган төгрөгийг тус тус оруулаад байна.

 

            Энэ оны шилжилт хөдөлгөөн: бусад аймаг хот, сумаас шилжин ирсэн 70 хүн, бусад аймаг, хот, сумруу шилжин явсан 45 хүн байна.

            Нийгмийн халамжаас: Зорилтот бүлгийн иргэдэд ноосны сургалтыг насан туршийн боловсролын багштай хамтарч 10 хоног зохион байгууллаа. Сургалтыг Улаанбаатар хотын насан туршийн боловсролын багш Цэрмаа удирдан явуулж бүгд 8 иргэн сертификаттай төгссөн. Эдгээр иргэд нь хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, Төв аймгийн “нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд борлуулалт хийж, 600000 төгрөгийн ашиг олсон.

Зорилтот бүлгийн 15-49 насны 50 иргэнийг эрүүл мэндийн төвийн нөхөн үржихүйн эмчтэй хамтарч ХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаар сургалт хийв.