Бүтээн байгуулалт-2015 Сэргэлэн сум

            Бүтээн байгуулалт-2015 Сэргэлэн сум

1.Хөшөөт цогцолборын тохижилт:Сэргэлэнчүүд бид бүхэн 2014 онд Сумынхаа түүхэн 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.Сумын ойг угтаж аймгын алдарт уяач Б.Сүхбаатар тэргүүтэй Сэргэлэн хурд морин спорт уяачдын холбоо санааачлан Наадам толгой дээрээ тус сумаас төрөн гарсан Төрийн их баяр наадамд 3 буюу түүнээс дээш айрагдсан алдарт хурдан түмэн эхүүдийг өөрёдийн хөрөнгө,морь сонирхдог хүмүүс,уяачдынхаа дэмжлэгтэйгээр босгосон билээ.2015 онд энэхүү хөшөөт цогцолбороо ОНХС-ын хөрөнгө санхүүжилтээр хашаажуулан гэрэлтүүлж иж бүрэн тохижууллаа.Тохижилтыг гүйцэтгэсэн Ханнөмөр ХХК

2.Мөн аймгын санхүүжилтээр 4 айлын амины орон сууцны инженерийн шугам сүлжээг/худаг,бохирын хоолой/ хундомын хамт хийж гүйцэтгэлээ.Ажлыг гүйцэтгэсэн Тусгал төв ХХК

3.ОНХС-ын хөрөнгөөрТөв аймгын худаг усны ХХК болох “Тунгалаг ус”ХХК –ыг гүйцэтгэгчээр шалгаруулан 2-р багийн нутаг Хайрханд Иж бүрэн

худаг гаргуулсан.Мөн 5 –р багийн нутаг Хошуу нуурт худгийн өрмдлөг,3-р багийн нутагт худгийн өрөмдлөг тус тус хийлгүүлсэн.Ингэснээр хөдөөгийн багт олноор сууршсан малчин айл өрхүүд,мал усаар хангагдлаа.

4.ОНХС-ын дансанд төвлөрсөн газрын дуудлага худалдааны суурь үнэ болох 20.0 сая төгрөгөөр сумын иргэдэд үйлчлэх Сэргэлэн-Зуунмод чиглэлд зорчих Нийтийн тээврийн микро автобус авч шугамын унааны асуудлыг шийдвэрлэлээ.

5.Сумын тамгын газарын байрыг шилэн кабелд холбуулж интернэтийн үйлчилгээг нэвтрүүллээ.