Strict Standards: Only variables should be assigned by reference in /home1/togovmn/public_html/sergelen/plugins/system/plg_ztools/plg_ztools.php on line 33

Strict Standards: Declaration of JParameter::loadSetupFile() should be compatible with JRegistry::loadSetupFile() in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/html/parameter.php on line 512

Strict Standards: Declaration of JCacheControllerPage::store() should be compatible with JCacheController::store($data, $id, $group = NULL) in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/cache/controller/page.php on line 199

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.internal_encoding is deprecated in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/string/string.php on line 28

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.input_encoding is deprecated in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/string/string.php on line 29

Deprecated: iconv_set_encoding(): Use of iconv.output_encoding is deprecated in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/string/string.php on line 30

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 654

Strict Standards: Only variables should be assigned by reference in /home1/togovmn/public_html/sergelen/plugins/system/plg_ztools/plg_ztools.php on line 115

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 654

Strict Standards: Only variables should be passed by reference in /home1/togovmn/public_html/sergelen/plugins/system/plg_ztools/plg_ztools/libs/ztgzip.php on line 153

Strict Standards: Non-static method JFTP::getInstance() should not be called statically in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filesystem/file.php on line 412

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home1/togovmn/public_html/sergelen/plugins/system/plg_ztools/plg_ztools.php:33) in /home1/togovmn/public_html/sergelen/templates/jv_nicebody25/libs/zt_tools.php on line 226

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 654

Deprecated: Non-static method JSite::getMenu() should not be called statically, assuming $this from incompatible context in /home1/togovmn/public_html/sergelen/templates/jv_nicebody25/zt_menus/zt.common.php on line 255

Deprecated: Non-static method JApplication::getMenu() should not be called statically, assuming $this from incompatible context in /home1/togovmn/public_html/sergelen/includes/application.php on line 539

Strict Standards: Only variables should be assigned by reference in /home1/togovmn/public_html/sergelen/templates/jv_nicebody25/zt_menus/zt.common.php on line 255
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ СУМЫН ЗӨВЛӨЛӨӨС 2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН


Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 652

Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/togovmn/public_html/sergelen/libraries/joomla/filter/input.php on line 654

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ СУМЫН ЗӨВЛӨЛӨӨС 2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ СУМЫН ЗӨВЛӨЛӨӨС 2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2016.01.05                                                          

        Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх жилийн ажлын төлөвлөгөөг сумын ИТХ –ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж үйл ажиллагаагаа явуулж байна

       Дэд зөвлөлүүдийг шинэчлэн байгуулан зөвлөлийн дарга нарт үүрэг даалгавар өгөн чиглэл чиглэлээрээ ажиллаж байна

       Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхзөвлөл нь төлөвлөгөөний дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэлээ

 

        Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлөөс Сэргэлэн сумын “Гурван жалга” гэх газарт цугларсан хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийг албадан тараах ажлыг Төв аймаг дахь Цагдаагийн газрын эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Алтанбагана , Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, нийтийн хэв журам хамгаалах тасаг, сумын ГХУСАЗЗ, Хэсгийн төлөөлөгч, Цагдаа нарын хүчээр зохион байгуулагдлаа

         Мөн Сэргэлэн сумын БОУ-ын байцаагч, Засаг даргын орлогч, Газрын даамал, ХЭЗ- н ажилтан болон бусад шаардлагатай хүн хүчийг татан оролцуулж хамтарч ажиллаа

         Арга хэмжээний хүрээнд “Гурван жалга” гэх газарт очиж хууль бусаар гар аргаар алт олборлож байгаа 20 гаран иргэдийг өөрсдийн санаачлагаар нь тараах ажлыг зохион байгуулж иргэдэд ухуулга яриа хийж шаардлага тавьж цаашид дахин гаргахгүй байх талаар сануулга өгөв

          5 багт олон нийтийн байцаагчийг томилон ажиллуулж байна, сумын ИТХ- ын тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 08-р сарын 24- ны өдрийн 46 тоот тогтоолоор олон нийтийн байцаагч томилуулах тухай тогтоол гаргасан

         Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн олон нийтийн байцаагчаар төслийн ерөнхий гүйцэтгэгч болох Японы Мицүбишү-Чиёода корпорацийн хамтарсан түншлэлийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан болох Галбадрах овогтой Бат- эрдэнийг томилон ажиллуулж байна

          Аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн хуралдаанаас баталсан “Архидалтын эсрэг Төв аймаг” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхэд хяналт тавих, тусгай зөвшөөрөл олгох шинэчилсэн журмын төслийг иргэд, төрийн болон ТББ, ААН байгууллагуудын төлөөллийг оролцуулж хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шинэчилсэн журмын төслийн талаар хэлэлцүүлгийг ЗДТГ- ын дэргэдэх Иргэний танхимд 2015 оны 04-р сарын 06- ны өдрийн 10.00 цагт хийж 30- аад иргэн цугларч санал бодлыг нь сонсож ажилласан

         ЕБС- ийн сурагчдын дунд “Гэмт хэрэг хэв журмын зөрчилгүй хамт олон “ сэдэвт аяныг өрнүүлнэ

         ЕБС-ийн сурагчдын дунд Хэсгийн төлөөлөгч А.Учрахбаяр, НБ-ын ажилтан С.Ундрахбат, Дунд сургуулийн Нийгмийн ажилтан Р.Бямбасүрэн нар “Эргүүлийн ажиллах журам” scool police” гэсэн сэдвээр “Удирдамж” гарган батлуулан сурагчдын дунд сургалт зохион байгуулан ажилласан

           1.Авилга, эдийн засгийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн хийсэн ажлын товч тайлан

           Баг, байгууллагын соёл дотоод ажил үйлчилгээ, ил тод нээлттэй байдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор баг, байгууллага сурталчлах ажлын төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулан ажиллаж байна

         Төрийн байгууллагуудын хэмжээнд шудрага ёс, ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг байгууллага бүрт танилцуулж, байгууллагын дотоод журам, үр дүнгийн гэрээнд заалт болгон оруулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна

         ЗДТГ- ын удирдлагууд болон мэргэжилтэнгүүд нь хяналт шалгалт хийх, гэрээ байгуулах төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах эдгээрийг хэлэлцэн шийдвэр гаргахын өмнө тус бүр ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гарган ажиллаж байна

         ЗДТГ- ын ажилчдын хуралдаанаар ашиг сонирхлын зөрчилгүй, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах тухай 2015 оны 01 тоот тушаалаар байгууллагын дотоод журмыг хэлэлцэн албан хаагчид санал нэгтэйгээр батлан гарын үсэг зурж баталгаажуулсан

         ЗДТГ, Дунд сургууль нь 2015 он гарсанаар ажлын сул орон тоог зарлан одоогийн байдлаар 3 иргэнийг ажилд авсан байна, жил бүрийн оны эхэнд ЗДТГ- ын ажилчдын хурлын дотоод журмыг шинэчлэн баталж, хүний нөөцийн талаар Төрийн албан хаагчдаас санал хүсэлт хүлээн авч тусгаж байна

           Баг байгууллагын соёл дотоод ажил үйлчилгээ, ил тод нээлттэй байдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор баг, байгууллага сурталчлах төлөвлөгөөний дагуу 5- н багийн БИНХ хийж, төрийн албан хаагчдын дунд 7 удаагийн сургалт, 350 ш гарын авлага материал тарааж, нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулан ажиллаж байна , оны эхэнд байгуулагын дарга эрхлэгч нар болон төрийн жинхэнэ албан хаагч нараас хөрөнгө орлогын мэдүүлгийг авч төрийн албан хаагчид болон байгууллагын дарга эрхлэгч нарт нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны соёл, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг авах журам зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийсэн

           2015 оны жилийн төсвийг шилэн данс болон мэдээллийн ил тод нээлттэй байдлын самбарт тавьж олон нийтэд танилцуулж ОНИМТ- ийн мэргэжилтэнээр сумын вэб сайтанд байрлуудаад байна

         Иргэдийн өргөдөл гомдлыг утсаар болон бичгээр хүлээн авч цаг хугацаанд нь хариуг өгч шийдвэрлэж байна, сумын нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах, үр дүнг тооцох, сум болон аймгаас гаргах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний шинэ менежмент нэвтрүүлэх, иргэдийн санал, хүсэлт гомдол, мэдээллийг хүлээн авах 98159996 тоот тусгай дугаарын нээлттэй утсыг сумын Засаг даргын тамгын газар тогтмол ажиллуулж байна

       Өргөдөл, гомдол санал хүсэлт бүртгэх түүний шийдвэрлэлтэд хяналт тавих комисс байгуулж дээрх утсаар 2015 оны 3-р улирлын байдлаар 20 гаруй иргэний санал, хүсэлт, гомдол, мэдээлэл ирсэнийг хүлээн авч шийдвэрлэсэн

         Хуваарийн дагуу нээлттэй хаалагны өдөрлөгийг зохион байгуулж байна, БИНХ болон 06-р сарын 01- ны өдөр хүүхдүүдийнхээ үгийг сонсох зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж сайн үйлсийн сарын аяныг зохион байгуулж аймгийн телевизээр сурталчилав, иргэдээс ирсэн 15 санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж хариуг өгч ажилласан

         2.Хулгай, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн хийсэн ажлын тайлан

         Уг дэд зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй сумын ГХУСАЗ зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу ажиллаж ирлээ, багийн засаг дарга нарт малын хулгайтай тэмцэх талаар малчдад сурталчлах ажлыг байнга явуулж байх үүрэг өгөн ажиллаж байна

         Хагас жилээр 5 багийн иргэдийн нийтийн хуралд оролцож дэд зөвлөлийн ажлын талаар мэдээлэл хийж малчидтай хамтран ажиллах чиглэл өгсөн, багийн ИНХуралд нийт 250 гаруй малчид оролцсон малчдын бүлгийн ахлагч нарт малын хулгайтай тэмцэх талаар тодорхой гарын авлага бэлтгэн өгч бүлгийн малчин өрхүүдэд тараасан оны эхэнд малчин өрх бүрийн мал тооллогын картанд утасны дугаарыг тэмдэглэн шаардлагатай үед холбоо барьж ашиглаж байна малчин өрх бүрт ЗДТГ- ын байнгын ажиллагаатай жижүүрийн 98866101 дугаарын утсаар ямар ч үед мэдээлэл хүлээн авч ажиллахыг мэдэгдсэн

         Дэд зөвөлөл нь: малчдад өөрийн мал сүргээ тогтмол хариулгатай малаа эзэнгүй байлгахгүй байх талаар анхааруулж энэ нь мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын гол чиглэл гэдгийг барин ажиллаж ирлээ цаг үеийн ажлаар тамгын газраас багт ажиллах ажлын хэсэгт мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сурталчилгааг хийх ажлын үүрэг болгон ажиллаж ирсэн

         Сумын хэмжээнд 5 багийн малчин өрхийн адууны тамганы бүртгэл хийх ажлыг эхлүүлээд байна

         МАЛ ХАМГААЛАХ БҮЛГИЙН ТАЛААР:

         Мал хамгаалах бүлгийг 2005 оны 03 сарын 03- ний өдрийн 25 тоот засаг даргын захирамжаар байгуулсан. Үүнд:

         1.Баянбүрдийн 1-р баг

1. Р.Дашдаваа     Их хангайн ахлагч

2.Ц.Адилбиш     Нөөлөгт

3.А.Цогтбаатар   Цохио

4.Ш.Цагаанхүү     Баянгийн бүрд

2.Хайрхан 2-р баг

1.Л.Дамбадаржаа бөмбөгөр Долооны ахлагч

2.Т.Даваацэрэн Ногоон дов

3.Л.Дашбат Хавтгай

3.Хөшиг 3-р баг

1.З.Намжил   Шар хөвийн ахлагч

2.М.Оргил     Үнэгт

3.С.Энхээхүү Марц амгалант

4.Эрдэнэ- Уул 4-р баг

1.Ч.Цэвээночир 5-н хумст, хөшгийн ахлагч

2.Д.Наранбат   Ханхай, Өлзийт, Оорцог

3.Д.Энхтайван   Сумын төв

4.Г.Гантөмөр сумын төв

5.Авдар 5-р баг

1.А.Төмөрбаатар   Авдрын уулын ахлагч

2.З.Хадбаатар       Ар шаварт

3.Н.Шижир- Эрдэнэ   Хошуу нуур

4.А.Хуягбаатар   Ээж хайрхан

         Эдгээр малчдыг оруулан мал хамгаалах бүлгүүдийг зохион байгуулсан, малыг байнга хариулгатай болгох

         Эргүүл пост гаргаж ажиллуулах, бүлэгтээ хамрагдсан малчдын малыг им тамгатай болгох бод малд зүсмийн бүртгэл хийх

       Малчдыг нутгийн харьяаллаар зохион байгуулан ажиллуулж байна, малчдын мал хамгаалах бүлгийн ахлагч А.Төмөрбаатар бусдыгаа хошуучлан сайн ажиллаж байгаа, хулгайд алдагдсан мал болон эзэнгүй малыг тодруулах зүг чигийг зааж өгөх алдагдсан ялангуяа адууны эрэл сургийг гаргах тал дээр сайн ажиллаж байна

         Мал хамгаалах бүлгийн ахлагч нарт бүлгийн үйл ажиллагааг сайжруулах үүрэг даалгавар өгөн ажиллаж байна

         3.Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн товч тайлан

         Хууль бусаар ан амьтан агнах, барих иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг ЗДТГ- ын даргын баталсан удирдамжийн дагуу төрийн албан хаагч болон багийн Засаг дарга нартай хамтран 3 удаа зохион байгуулж, 2-р багийн нутаг “Ногоон довын даваа” гэх газраас хууль бусаар нөмрөг тас агнасан иргэн Х.Хишигбаатарын ан амьтны экологи эдийн засагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 1944384 төгрөгийн торгуулын арга хэмжээ авч цагдаагийн байгууллагад шилжүүлсэн

         ЗДТГ- ын даргын баталсан удирдамжийн дагуу сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ААН- ийн байгаль орчныг хамгаалах багц хуулийн хэрэгжилтэнд 5 удаа хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, “Бяцхан хөндлөн” ХХК –ны амралтын газар, “Хустайн энгэр” ХХК цэвэр усны үйлдвэр, “Хүдэр- Эрдэнэ” ХХК- д зөрчил арилгуулах албан шаардлага өгч илэрсэн зөрчлийг арилгуулсан

           Мөн удирдамжийн дагуу хууль бус гар аргаар алт олборлож байсан Шинэ уянга ХХК, Баялаг, нөхөрлөлийн алт олборлох угаах үйл ажиллагааг зогсоох акт тавьж 5764000 төгрөгний торгуулын арга хэмжээ авч, Шинэ Уянга ХХК- ны хууль бусаар хөндсөн талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүлж ажиллалаа

           Мөн аймгийн Цагдаагийн газартай хамтран хууль бусаар гар аргаар алт олборлож байсан 40 гаруй иргэний үйл ажиллагааг таслан зогсоосон, 5 иргэнд 250000 төгрөгний торгуулын арга хэмжээ ноогдуулж тэдэнд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Газрын тухай хууль, Усны тухай хуулийн танилцуулгыг хийсэн Сумын Засаг даргын 2015 оны 01-р сарын 29- ны өдрийн А/25 тоот захирамжийн дагуу бүх нийтийн цэвэрлэгээг сар бүрийн эхний долоо хонгийн Бямба гаригт зохион байгуулж 2--,3-р улиралд 4,2 га талбайн хог хаягдлыг цэвэрлэсэн байна

       Эрдэнэ- Уул багийн нурамтын энгэрийн 720м3 ил задгай хог хаягдлыг ковш трактороор түрж цэвэрлэх ажлыг “МАК” болон бусад ХХК- тай хамтран 2 удаа зохион байгууллаа

         Сэргэлэн сумын нутаг Мандалын булаг гэх газар техникээр хууль бусаар алт олборлох, угаах үйл ажиллагаа явуулж байсан Мөнхбаатар ахлагчтай нөхөрлөлийн үйл ажиллагаанд аймгийн Цагдаагийн газартай хамтран хяналт хийж, тус нөхөрлөлийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож 1920000 төгрөгний торгуулын арга хэмжээ авч аймгийн Цагдаагийн байгууллагад ши лжүүлсэн

         4. Архидан согтуурах, хар тамхи мансуурлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн товч тайлан

         Дэд зөвлөл нь Архидан согтуурахтай тэмцэх зорилгоор Архидалтын эсрэг нэгдэе, тэмцье сэдэвт өдөрлөгийг төсвийн байгууллагууд, багийн Засаг дарга, иргэдийг хамруулан зохион байгуулав

         Тус өдөрлөгийг зохион байгуулах бүрэлдэхүүнд зөвлөлийн дарга Г.Ганхүү, ЭМТ- ийн эрхлэгч эмч Ч.Ариунэрдэнэ , ЭМТ- н нийгмийн ажилтан Д.Оюунбаяр нар оролцов, өдөрлөгийг зөвөлийн дарга нээж тайлант он болон архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийв

         Сар бүрийн 01- ны өдөр согтууруулах ундаа худалдаалдаг цэгүүдийг Хэсгийн төлөөлөгч, Архидан согтуурах, хар тамхи мансуурлаас урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга, ГХУСАЗЗ- ийн нарийн бичгийн дарга, ХЭЗ- н ажилтантай хамтарч тогтмол шалган ажилладаг

         Дүгнэлт санал:Архидалтын эсрэг нэгдье, тэмцье өдөрлөг тэмцээний үйл ажиллагаанд ГХУСАЗЗ, ЭМТ, Дунд сургууль, иргэд , сурагчид идэвхтэй оролцлоо, өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулсан байдлыг авч үзвэл Соёлын төв техник хэрэгслээр бүрэн хангаж, ЭМТөв нь энэхүү үйл ажиллагаанд идэвхи санаачлага гарган оролцов

         5.Эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвөлийн товч тайлан

         Багийн нийт иргэдийн дунд 2015.03.16 –нд болсон багийн иргэдийн нийтийн өдөрлөгөөр сумын ГХУСАЗЗ- ийн дарга Э.Энхбаяр, нарийн бичгийн дарга С.Оюунсүрэн нарыг урин оролцуулж Гэр бүлийн хүчирхийлэл , хүүхэд эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөгийн тухай хэлэлцүүлэг хийн гарын авлага тарааж сургалт хийсэн, мөн багийн нийт иргэдийн архи хэтрүүлэн хэрэглэдэг архинд хамааралтай иргэдийн судалгааг гарган, тэдэнд гарын авлага тарааж архины хор хөнөөлийн талаар хичээлийг 5 багийн Засаг дарга сумын ГХУСАЗЗ- тэй хамтран зохион байгуулсан

           6.Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн товч тайлан

         Сумын хэмжээний 6-15 насны хүүхдийн судалгаа гаргахад нийт 271 хүүхэд байна, үүнээс 51 хүүхэд сумын дунд сургуульд суралцаж байна

         Төв аймгийн Засаг даргын 2015 оны 8-р сарын 28- ны өдрийн А/396 тоот захирамжийн дагуу “SCHOOL POLICE” 1 сарын аяныг сумандаа зохион байгуулсан, энэхүү сарын аяны нээлтийн үеэр өсвөрийн цагдаа бүлгэмийн тангараг өргөх арга хэмжээг зохион байгуулсан

         Гэр бүлийн гишүүд нь архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн судалгааг гарган, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар анхаарч ажиллаж байна

           2015 оны 11-р сарын 18- ний өдөр Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд гэмт хэргээс урьдилан сэргийлэх гарын авлага, материал хийж тараасан

           Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын тайлан :

           Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлөөс Сэргэлэн сумын “Гурван жалга” гэх газарт цугларсан хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийг албадан тараах ажлыг Төв аймаг дахь Цагдаагийн газрын эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Алтанбагана , Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, нийтийн хэв журам хамгаалах тасаг, сумын ГХУСАЗЗ, Хэсгийн төлөөлөгч, Цагдаа нарын хүчээр зохион байгуулагдлаа, үүнд 100000/ Нэг зуун мянган төгрөгний шатахуун/- ыг зарцуулсан

           Мөн Хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад А.Учрахбаяр аймгийн цагдаа нартай хамтарч малын хулгайн илрүүлэлтээр эргүүлд гарч хулгай илрүүлсэн, үүнд 135000- Нэг зуун гучин таван мянган төгрөгний/ шатахуун зарцуулсан, Нийт 235000/ Хочр зуун гучин таван мянган төгрөгний шатахуун зарцуулсан болно

                  Сургалт мэдээ мэдээллийн талаар:

           Сумын ГХУСАЗЗ-өөс 2015 оны 12-р сарын 06- нд хулгай, малын хулгайн талаар зөвлөмж сэрэмжлүүлэг гарын авлага , тараах матеиралыг 5- н багийн Засаг даргаар дамжуулан ард иргэдэд тарааж хууль тогтоомжийг сурталчлан таниуллаа

           Нийтлэг зөрчил дутагдлуудыг авч үзвэл:

           - Орон нутагт автомашин мотоцикль жолоодох эрхийн бичиггүй явдаг

           -Хамгаалалтын малгай тогтмол өмсөж хэвшээгүй

           -Авто тээврийн хэрэгслийн даац хэтрүүлэх согтуугаар машин жолоодох гэх мэт

           Цаашид: ”Замын хөдөлгөөний аюулгүй байдал” хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон төрийн бус байгуулага иргэдтэй хамтран улам эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна

           ТАХ- ын дунд Тамхины тухай хуулийг хуулийг сурталчлах, сургалтыг зохион байгуулж 35 ТАХ хамрагдсан

           Мөн сумын Хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад А.Учрахбаяр, Цагдаа Н.Энхбат, ХЭЗ- н ажилтан Ц.Дэлгэрсайхан нартай хамтарч Албан байгууллага сурагчдын дунд Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалтыг явуулсан

        

ТАЙЛАН БИЧСЭН:   ГХУСАЗЗ- ИЙН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                       С.ОЮУНСҮРЭН