Сэргэлэн сумын 2015 оны жилийн эцссийн төрийн албаны стандартын хэрэгжилтийн тайлан

Сэргэлэн сумын 2015 оны хагас жилийн төрийн албаны стандартын хэрэгжилтийн тайлан

2015.12.22                                  Эрдэнэ-уул

   а/ төрийн байгууллагуудын үйл ажиллагааны стандарт,стратеги түүний хэрэгжилтийн талаар

   2015 онд тус сумын төсвийн байгууллагууд өөрийн ажил онцлогт уялдуулан үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна.Тухайлбал. сумын ЗДТГ –ын хамт олон нь сумынхаа эдийн

засаг нийгмийн хөгжлийг тогтвортой ахиулах зорилт тавьж ажллаж байна.Мөн 2015 оныг сумын ЗДТГ-аас төрийн албан хаагчдын ёс зүйг дээдлэх жил болгон дотоод журамдаа тусган хэрэгжүүлж байна.

б/   хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар

   Орон нутгийн хэмжэээнд хууль тогтоомж заавар төрийн албаны стааандартыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн ТАЗСЗ-ийн 2015 оны 3-р сарын 5-ны өдрийн 07 тоот тогтоолоор батлагдсан ажил дүгнэх журмыг үндэслэн сумын ЗДТГ-ын 2015 оны 3 сарын 10 –ны өдрийн 03/37 тоотоор албан байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг чиглэл өгсөн ба улирал бүр ХШҮ хийж жилийн эцсээр ажил дүгнэх үзүүлэлтэнд өөрчлөлт орууллаа.Мөн албан байгууллагуудын ТАХ –ийн хувийн хэргийг үзэж заавал байх зүйлсийн жагсаалтыг өгч 12 хувийн хэргийн зөрчлийг арилгуулж заавар зөвлөлгөө өгч ажиллалаа.

в/төрийн байгууллагуудын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдал

   төсвийн байгууллагуудын дарга эрхлэгч нарт шилэн дансны хууль болон ил тод байдлын тухай хуулиар 1 цагийн сургалтыг зохион байгуулж байгууллага бүр үйл ажиллагаагаа нээлттэй ил тод явуулж байна. Тухайлбал: 2015 оны 1,2 –р улиралд албан байгууллага,багууд нээллтэй хаалганы өдөрлөгийг хуваарийн дагуу явуулж үйл ажиллагаагаа сурталчилахад 800 гаруй иргэдэд давхардсан тоогоор хамрагдлаа.Мөн төвийн бүсийн сургууль,цэцэрлэг, Аргалант сумын ЗД,ЗДТГ-ын дарга нар ирж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж олимпиад,үлгэрийн баатрууд амилсан нь зэрэг арга хэмжээг зохион байгуулсан ба аймгийн ОБГ-тай хамтран команд штабын сургалтыг сумын засаг даргын 2015 оны 5-р сарын 6-ны өдрийн а/141 тоот захирамжаар 2015 оны 5 сарын 7-12 –ны хооронд зохион байгуулахад сумын ТАХ нар идэвхтэй оролцсон ба бусдыгаа хошуучлан оролцсон дунд сургуулийн нярав Ш.Энхсүх,цэцэрлэгийн галч Г.Баянхүү,4-р багийн засаг дарга О.Сүхэнхүү нарыг сумын засаг даргын шийдвэрээр өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулалаа.

г/ төрийн байгууллагаас тарийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажил үр дүн

албан байгуулага бүр сургалтын төлөвлөгөө гарган хэргэжилтийг зохион байгуулж байна.тухайлбал.сумын ЗДТГ-ын төрийн жинхэнэ албан хаагч нар төлөвлөгөөний дагуу зохион байгуулж төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж баг байгууллагаар суралцагч хамт олон сургагч багш болох зорилготой ажиллаж сургалтын төрөл бүрийн хэлбэрээр 14 хоногт 1 удаа зохион байгуулж ажиллаж байна.

д/ төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэргэжилтийн талаар

сумын төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг 5 бүлэг 39 хэрэгжүүлэх арга замтайгаар төлөвлөн сумын засаг даргаар батлуулан хэрэгжүүлж байна. Тухайлбал: Сумын төсвийн байгууллагуудын ТАХ нар ажиллах нөхцөл бололцоогоор хангагдсан өрөө тасалгаа эд хогшил бусад хэрэгслэлээр ханган ажиллаж байгаа ба ЗДТГ-ын ТАХ нар 11 цагт халуун хоолоор үндаар болон аймгийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн үзлэгт 25 ТАХ хамрууллаа.

е/ төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тооны талаар:

   2015 оны 1-р улиралд сумын ЗДТГ-т нийгмийн бодлогын ажилтны сул орон тоог нийтэд зарлан нөөцөөс МУ-ын ТАТ хуулийн 17 –р зүйлийн 17.3,17.4,Төв аймгийн ТАЗСЗ-ийн 2015 оны 3 сарын 17-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн С.Ундрахбатыг томилон ажиллуулж байна. Мөн ЭМт-ийн эрхлэгчийн болон ЕБС-ийн захирлын сул орон тоог нийтэд мэдээлэх зэрэг ажлыг зохион байгуулав.

ё/ үр дүнгийн гэрээний талаар

ТЕЗ,төсвийн шууд захирагч нэгжийн менежер төрийн жинхэнэ албан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хийж улирал тутам хийж үнэлгээ дүгнэл өгч ажиллаж байна.Тухайлбал.үр дүнгийн гэрээг дүгнэж урамшуулал болон хариуцлага тооцон ажиллаж байна.2015 оны 1 –р улирлын үр дүнгийн гэрээг дүгнэхэд газрын даамал Б.Ууганцэцэг,цэцэрлэгийн эрхлэгч Б.Бямбадорж,ОНИМТ-ийн ажилтан С.Зоригтбаатар,үйлчлэгч Г.Отгон нарт 1-3 сарын үндсэн цалингийн 10-20 хувиар шагнал урамшуулал олгов.Мөн үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтээ өөрсдөө тайлагнаж хийсэн ажлаа хамгаалах зэрэг ажлыг хамт олны хурал дээр мэдээлэл хийж ажиллаж байна.

ж/ ёс зүйн талаар:

   Төрийн байгууллагуудын ёс зүйн хороодыг арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байнгаа ба ёс зүйн дүрмийг оны эхэнд уншиж танилцуулан гарын үсэг зуруулж үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд тусган дүгнэж ажиллаж байна.Мөн ёс зүйн хорооны хурлыг 2 удаа хийж МЭҮН-ийн мэргэжилтэн Б.Жанчивт ажлын цагаар архидан согтуурах мэдээ тайланг   буруу гаргасан зэрэг зөрчлийг давтан гаргасан тул 3 сарын 20%-р,ТЗХЭЗ ажилтан Ч.Ариуитуяа нь үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил ,өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь удаа дараа биелүүлээгүй тул 1 сарын ажил сайжруулах үүргийг өгч эргэж биелэлтийг тооцон ажиллаж байна.Мөн архигүй сум хамт олон болох хөдөлгөөнийг өрнүүлэн ажлын цагаар архи уусан архидан согтуурсан ТА 5 хүнд хариуцлага тооцон ажиллав.

ЗДТГ-ын хамт олны санал санаачлагаар 1 сарын сайн үйлсийн аянг зохион байгууллаж орон гэргүй өрх толгойлсон 4-н хүүхэдтэй 5-р багийн иргэн З.Туяа-д 5-н хантай гэр, хувцас, хөнжил гудас, зорилтот бүлгийн 8-н өрхийн 8-н хүүхэдэд төсвийн байгууллагууд даан авч тэдэнд туслалцаа үзүүлэв уг арга хэмжээнд төрийн албан хаагчид идвэхтэй орлцлоо.

                   Тайлан бичсэн: ЗДТГ-ын дарга                       С.Ганчимэг