ХАА-н мэргэжилтэн, МЭҮТ-ийн хийсэн ажлын тайлан

ХАА-н мэргэжилтэн, МЭҮТ-ийн хийсэн ажлын тайлан

2016.03.22                               Эрдэнэ-Уул

Сумын ЗДТГ-ын даргын 2016 оны 03 сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн дагуу үдийн цай хөтөлбөр, эрүүл мэндийн хоолны газарт, хоолны газарт тавигдах шаардлага MNS4946:2005 стандартын дагуу хяналт шалгалт хийж үр дүнг тооцож, үүрэг даалгавар өгч ажилласан.

 

Үүнд Цэцэрлэг 85, хүн эмэнэлэг 77, сургууль 67 хувийн үзүүлэлттэй дүгнэгдсэн. Шалгалтын дүнг нэгтгэн, зөрчил арилгах хугацаатай албан тоотын хамт байгууллагуудад хүргүүлсэн.

Мөн ЗДТГ-ын даргын 2016 оны 03 сарын 04-ны өдөр баталсан удирдамжаар Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудад хоолны газарт тавигдах шаардлага MNS4946:2005, худалдааны газар түүний үйлчилгээ MNS5021:2007 стандарт, тамхины хяналтын тухай хууль, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, стандартын үнэлгээний тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийсэн. Үүнд 13 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг тухай бүр арилгуулж үр дүнг тооцож үүрэг даалгавар өгч ажиллаа. 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хүнсний дэлгүүр нь архи, согтууруулах ундааны зөвшөөрлийн хугацаа, тохирлын үнэлгээний хугацаа дууссан үйл ажиллагаа явуулж байсан,мөн 1-р багийн нутагт байрлах Баян 4 цайны газар нь ямарч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан хангалтгүй үнэлгээ авч дүгнэгдсэн тул ажлын хэсэг Сумын Засаг даргын захирамжаар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.

Тамхины зөвшөөрлийн хугацаа дууссан Ган зам сүлжээ дэлгүүрийн зөвшөөрлийн хугацааг, тэмдэгтийн хураамжийг тушаалгаж Засаг даргын захирамжаар сунгасан.

Хонины цэцэг өвчний хорио цээрийн дэглэм цуцлагдасан. Суманд олгогдсон 10 мянган тун вакциныг 1-р багийн хонинд Гурванхангай МЭҮН хийж байна, одоогийн байдлаар 2500 хонинд хийсэн ба уг ажил үргэлжилж байна.

Хоины цэцэг өвчний хорио цээрийн үед 4 машин 13 хүн ажиллаасан. Нийт 2368000/хоёр сая гурван зуун жаран найман мянган төгрөг/мянган төгрөгний зардал гарсан.

Тайлан бичсэн:

ХАА-н мэргэжилтэн                   Л.Сансарцэцэг