Авлигаас ангид-Сэргэлэн сум аялах дэвтэр ЗДТГ-т зохион байгуулсан ажлын тайлан

Авлигаас ангид-Сэргэлэн сум аялах дэвтэр

ЗДТГ-т зохион байгуулсан ажлын тайлан

2016.03.16                                                                                                   

            “АВЛИГААС АНГИД-СЭРГЭЛЭН СУМ” аяны удирдамжыг 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр, аяны төлөвлөгөөг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус тус ЗДТГ-ын дарга С.Ганчимэгээр батлуулж, аялах дэвтрийн хуваарийг гарган ажиллаж байна.

 

Мөн бусад байгууллагаа авлига, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллая хэмээн уриалж гарын үсэг зуруулан ажлаа хийж байна. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн Ц.Дэлгэрсайхан, ЗДТГ-ын нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтэн Баярсайхан, Улсын бүртгэгч Б.Мөнхцэцэг, Эмийн санч Ариунцэцэг, ЭМТ-ийн нийгмийн ажилтан Д.Оюунбаяр, Багийн эмч Т.Ууганбаяр нар 1-р багийн иргэдтэй уулзан сургалт сурталчилгаа хийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

ЗДТГ-ын нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтэн, улсын бүртгэгч нар иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа.

Багийн эмч, эмийн санч багийн иргэдийг үзэн хэрэгтэй эм тариагаар ханган ажиллалаа.

ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн, ЭМТ-ийн нийгмийн ажилтан нар авлига, эрүүгийн хууль, давсны хэрэглээний талаар сургалт хийлээ.

                                         ТАЙЛАН БИЧСЭН:        

                                         ТЗХЭЗМ                       Ц.ДЭЛГЭРСАЙХАН