2015 ОНЫ ТӨРИЙН АЛБАНЫ БАЯРЫГ УГТАН СУМЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТАЙЛАН

2015 ОНЫ ТӨРИЙН АЛБАНЫ БАЯРЫГ УГТАН СУМЫН ХЭМЖЭЭНД

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТАЙЛАН

 

Төрийн албаны баярыг угтан 2015 оны 11-р сарын 18-ны өдөр сумын төсөвт байгууллагууд хамтран нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр байгууллагууд хоорондоо албан бичиг хэргийн хөтлөлт стандартыг хэрхэн мөрдөж байгаа болон албан бичиг хэрэг, архивын ажлын талаар туршлага солилцов.

Дэлгэрэнгүй...

САЙН ҮЙЛСИЙН АЯН 2015

ЗДТГ-аас санаачлан “Зорилтот бүлгийн өрхөд чиглэсэн сайн үйлсийн аян”-ыг 2015 оны 5-р сарын 1-ээс 6-р сарын 1-ний хооронд өрнүүлсэн бөгөөд энэхүү аяны үр дүнд 5-р багийн иргэн өрх толгойлсон эмэгтэй З.Туяагийн гэр бүлд, 5 ханатай гэр, хувцас, хүнс барааны тусламжийн эд зүйлсийг хүлээлгэн өгөв. Энэхүү сайн санааны үйл ажиллагааг Сэргэлэн сумын аж ахуйн нэгжүүд болон Төв аймгийн Улаан Загалмайн Хороо, Канаан компани

Дэлгэрэнгүй...

ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Эх Үрсийн баярын арга хэмжээний тайлан

2015 оны 6-р сарын 1-ний өдөр Сэргэлэн сумын Засаг Даргын Тамгын Газар, сумын дунд Монголын Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 ой, Эх Үрсийн баярын арга хэмжээг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд сумын дунд сургуулийн сурагчид болон Алтантүлхүүр цэцэрлэгийн хүүхдүүд урлагын номер, үзүүлэх тоглолтыг хийв.

Дэлгэрэнгүй...

СЭРГЭЛЭН СУМЫН 91-Н ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛЛОО

Сэргэлэн сумын 91 жилийн ойн баяр наадмын тайлан

Төв аймгийн Сэргэлэн сумын 91 жилийн ойн баяр наадам 2015 оны 7-р сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдав.Наадмыг нээж Сэргэлэн сумын ИТХ-ын дарга Э.Энхбат үг хэлж дархан аварга А.Сүхбат төрийн далбааг мандуулав.

7-р сарын 13нд хурдан морины уралдаанд Азарга-29, Соёолон-84, шүдлэн-78, нийт 191 морьд давхилаа.

Дэлгэрэнгүй...

СЭРГЭЛЭН СУМЫН ДУНД СУРГУУЛИЙН 80-Н ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

Сэргэлэн сумын дунд сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээ 2015 оны 8-р сарын 13-ны билэгт сайн өдөр тохиолоо. Энэ өдөр баярын хурал, хурдан морьдын уралдаан, урлаг соёлын үйл ажиллагаа болон үдэшлэг цэнгүүнийг зохион явуулсан юм. Үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд болон Аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, албан байгууллагуудын дарга хамт олон, эрдэмтэн судлаачид, үе үеийн захирал, хичээлийн эрхлэгч, багш,

Дэлгэрэнгүй...