“ҮНДСЭН ХУУЛЬ”сэдвийн дор зохион байгуулагдах аяны удирдамж

                                         Батлав:

                                                                                 ЗДТГ-ын дарга               С.Ганчимэг

“ҮНДСЭН ХУУЛЬ”сэдвийн дор зохион

байгуулагдах аяны удирдамж

2016.01.11                                                                                                                  Эрдэнэ-Уул

Нэг. Зорилго

Үндсэн хуулийн мэдлэгийг албан хаагч, ард иргэд, хүүхэд залууст гарын авлага, сургалт сурталчилгаагаар таниулан мэдүүлэх нь гол зорилго мөн.

Хоёр. Удирдамжаар ажиллах ажлын хэсэг

 

            ТЗХЭЗА               Ц.Дэлгэрсайхан

            НБАжилтан         С.Ундрахбат

ИТХ-ын нарийн бичиг С.Оюунсүрэн

Гурав. Үйл ажиллагааны чиглэл

   1. Үндсэн хууль сэдэвт 10 хоногийн аяны тусгай төлөвлөгөө гарган иргэд, албан хаагчдыг хамруулан зохион байгуулж төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажлын тайланг зурган болон бичмэл хэлбэрээр бичиж, сумын вэб сайтад байршуулан ажиллана.

   2. 10 хоногийн аяны хугацаанд Үндсэн хууль сэдвээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, сурталчилгааны материал бэлтгэн тараах

   3. Сумын хэмжээнд Үндсэн хуулийн талаар танин мэдэхүйн асуулга авах, санал асуулгын дүнд үндэслэн цаашид хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллах.

   4. Сумын цахим хуудсанд хүний эрхийн талаар мэдээлэл бэлтгэн байршуулах /фото зураг, нийтлэл, гэх зэрэг хийсэн ажлын тайлан/

   5. ЗДТГ-ын мэдээлэлийн цахим болон урсдаг самбараар дамжуулан Үндсэн хууль дахь хүний эрхийн талаарх зүйл заалт, хүний эрхийн олон улсын гэрээг сурталчилах

            Дөрөв. Ажиллах хугацаа

2016 оны 01 дугаар сарын 11-21 өдөр хүртэл

УДИРДАМЖ БОЛОВСРУУЛСАН: 

ТЗХЭЗА                             Ц.ДЭЛГЭРСАЙХАН