“АВЛИГААС АНГИД-СЭРГЭЛЭН СУМ” АЯНЫ УДИРДАМЖ

                                              Батлав:

                                                                             ЗДТГ-ын дарга                 С.Ганчимэг

“АВЛИГААС АНГИД-СЭРГЭЛЭН СУМ”

АЯНЫ УДИРДАМЖ

2016.03.14                                                                                                    Эрдэнэ-Уул

 

Зорилго:

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль тогтоомжийг олон талт арга хэлбэрээр сурталчлах, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангуулах, цахим хуудасны баяжилтын сайжруулах, төрийн байгууллагын мэдээ мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд оршино.

Хугацаа: 2016 оны 03 сарын 09-нөөс 06 сарын 09-ны хүртэл 3 сар

Зохион байгуулах хүрээ: Сэргэлэн сумын ЗДТГ, төсвийн байгууллагууд, багууд хамрагдана.

Зохион байгуулах арга хэмжээ:

  1. “Авлигаас ангид- Сэргэлэн сум” сэдэвт аяныг сум, байгууллага, багийн хэмжээнд 3 сарын хугацаатай зохион байгуулна.
  2. 3-н сарын хугацаанд 1-2 шинэлэг, бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулна.
  3. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, шилэн дансны тухай хууль тогтоомжийг сонирхолтой арга хэлбэрээр сурталчтлах соён гэгээрүүлэх ажлыг сайжруулна. Тухайлбал: /нээллттэй хаалганы өдөрлөг, байгууллага сурталчлах өдөрлөг, туг аялуулах, уулзалт зөвлөгөөн хэлэлцүүлэг, АХА, дэвжээ, АСТ илтгэл, эссэ бичлэг, урлаг спортын тэмцээн гэх мэт/

Анхаарах зүйл:

Аяны хүрээнд зохион байгуулсан ажлын тайланг файл хэлбэрээр сар болгоны 25-ны дотор ТЗХЭЗМ Ц.Дэлгэрсайханы / Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. /хаягаар эсвэл ЗДТГ-ын иргэний танхимд авчирж өгнө.

                        УДИРДАМЖ БОЛОВСРУУЛСАН:

                        ТЗХЭЗ-Н МЭРГЭЖИЛТЭН                       Ц.ДЭЛГЭРСАЙХАН