ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ


ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль тогтоомжийг олон талт арга хэлбэрээр сурталчлах аяны хүрээнд 1, 2, 3, 4, 5-р багууд болон төсвийн байгууллагуудын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа тул байгууллага хамт олныг өргөнөөр оролцохыг уриалж байна.

 

Зорилго:Сумын төсвийн байгууллага, багуудыг биеийн тамир спортод өргөнөөр хамруулж, спортод хандах идэвхи сонирхолыг өрнүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршино.

Зохион байгуулагч: Сэргэлэн сумын ЗДТГ, ТЗХЭЗМ, Байгууллагын удирдлагууд

Тэмцээний явагдах хугацаа,техникийн зөвлөгөөн: Тэмцээн нь 2016 оны 05 сарын 05, 06-ны өдрүүдэд 10:00 цагаас эхэлнэ. Тус тэмцээний техникийн зөвлөгөөн нь 2016 оны 05 сарын 03 өдөр 14 цагт ЗДТГ-ын иргэний танхимд болно.Баг тус бүрийн ахлагчид бооцооны 20000 ,багийн мэдүүлгээ техникийн 
зөвлөгөөнд ирэхдээ зохион байгуулагчидад хураалгасанаар тэмцээнд
оролцох эрхтэй болно.

Багуудын тэмцээнд оролцох журам:

● Тэмцээнд 3 эрэгтэй 3 эмэгтэй холимог багаар тоглох бөгөөд багийн гишүүд нийт 8-аас ихгүй байх

● Багууд хувцасны жигдрэлт хувийн дугаартай байна.

Шагнал урамшуулал:

1

Гар бөмбөгийн тэмцээн

1-р байр

Шилжин явах цом, Өргөмжлөл,

2-р байр

Өргөмжлөл,

3р байр

Өргөмжлөл

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС