Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилгээ эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, хяналт тавих журмын талаар хэлэлцүүлгийг зохион байгуулсан ажлын товч тайлан

Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилгээ эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, хяналт тавих журмын талаар хэлэлцүүлгийг зохион байгуулсан ажлын товч тайлан

2016.03.07                               Эрдэнэ-Уул

            Сумын ГХУСАЗЗ-өөс сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах хяналт тавих журмын төслийн талаар 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 10 цагт ЗДТГ-ын иргэний танхимд зохион байгууллаа.

 

            Хэлэлцүүлэгт 30 гаруй хүн хамрагдан сумын хувиараа хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчид, иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд хэлэлцүүлгийг явуулсан.

            Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай төрийн захиргаа хууль эрх зүйн мэргэжилтэн Ц.Дэлгэрсайхан танилцууллаа.

Иргэдийн санал

  1. Архины хор холбогдлын талаар байнгын мэдээлэл соён гэгээрүүлэх ажлыг хийж байх
  2. Сард 2 удаа архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх
  3. Архины хамааралтай иргэдийг аймаг, сумын хэмжээнд гаргаж эдгээр хүмүүсээс гоё амьдрал төрийн бус байгууллагаар үйлчлүүлж сум бүрээс хүн зориуд явуулж архинаас гаргах эмчилгээ хийж байх
  4. Суманд архины нэг цэгийг сонгон шалгаруулалтаар ажиллуулах
  5. Сумын хэмжээнд архи худалдаалдаг дэлгүүрт тогтмол хяналт шалгалт хийх, гар дээрээс архи худалдаалж байгаа айл өрхөд хариуцлага ногдуулах
  6. Архины дэлгүүрийг оройн 19 цагаас хойш архи худалдаалахыг хатуу хориглох

Албан байгууллага, аж ахуйн нэгжийн санал

  1. Аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг архигүй тэмдэглэж хэвших, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, урлаг спортын арга хэмжээ зохион байгуулна.
  2. Гудамж талбай болон олон нийтийн үйлчилгээний газраар эргүүл хяналтыг хийж ажиллана.
  3. Архидан согтуурснаас эрүүл мэнд гэр бүл хамт олон нийгмийн амьдралд учрах хор уршгийн талаар иргэдэд сургалт, сурталчилгаа тогтмол явуулна.
  4. Хүүхэд өсвөр үеийнхнийг тохиолдлоор сонирхон согтууруулах ундаа хэрэглэхээс сэргийлэх, насанд хүрэгчдэд зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалт, сурталчилгаа явуулах
  5. Иргэдэд архины зөв хэрэглээг төлөвшүүлэх иргэдийн дунд архи уух нь мөн гэдгийг хичээл сургалтаар ойлгуулах
  6. Өсвөр үеийн хүүхэд залууст архины хор уршгийг талаар сар бүрийн нэг өдөр, нэг цагийг гарган хичээл явуулах

ТАЙЛАН БИЧСЭН: ГХУСАЗЗ-ИЙН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                     С.ОЮУНСҮРЭН