• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
“Хүлэг”иргэдэд үйлчлэх төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссаны дагуу иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байр бий болгох зорилтын хүрээнд “Иргэдэд үйлчлэх төв”-ийн шинэ барилгын ажлыг 2022 онд эхлүүлж, 2022 оны 11 сарын 16-ний өдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Төв аймгийн ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч Г.Сүхбаатар, Засаг даргын тамгын газрын дарга Л.Дашлхагва “Мөнхийн баян гал” ХХК-ны захиргаа офис хариуцсан захирал н.Гучинбэх, төв аймгийн Төрийн банкны тооцооны төв хариуцсан менежер Б.Болор , “Офис констракшн”ХХК-ны захирал Ж.Энхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.

2022-11-17 15:12:47