• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Сумын хэмжээнд нийтийн их цэвэрлэгээг 3 дахь удаагаа зохион байгууллаа

Аймгийн Засаг даргын 2009 оны А453 тоот, Сумын засаг даргын 2021 оны А/34 тоот захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 2-ны өдөр баталсан удирдамжаар сумын хэмжээнд 3 дахь удаагийн нийтийн их цэвэрлэгээг 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Уг цэвэрлэгээнд ЗДТГ-ын 14, ЕБС-ийн 18, Цэцэрлэгийн 21, Соёлын төвийн 3, нийт 56 албан хаагч, 1-р багийн 25 иргэн, 4-р багийн 2 иргэн, 4 аж ахуйн нэгжийн 10 ажилтан, нийт 93 хүн оролцож 4-р багийн нутаг Бөхөг /хурдны замын хойд хэсэг/, Зүүндэлгэрийн замын урд хэсэг орчмын 17 толгой /хонь-8, адуу-5, зээр-4/ үхсэн малын сэг зэмийг түүж эзэмшил газрын орчны болон нийтийн эдэлбэр газар /малын худгийн зүүн хэсэг/, гудамж талбайн 3.1га газрын 4.6 тн хогийг түүж цэвэрлэн 3 портер машинаар хогийн цэгт төвлөрүүлж шатахууны зардалд хур хог, орчны бохирдлыг багасгах зардлаас 70.0 мянган төгрөг зарцууллаа.

2021-03-11 11:02:02