Тус сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/98 дугаар захирамжаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх сумын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын Онцгой комисст хандивын аяан өрнүүл эхлээд байна. Төв аймгийн Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийг 1998 онд төгссөн төгсөгчдийн санаачлагаар уг аяныг дэмжин 580.000 төгрөг, Мөн Цэцэрлэгийн хамт олон дархлаа дэмжих жүүс 100000 төгрөг, Ерөнхий боловсролын дунд сургуулийн хамт олон 250.000 төгрөг тус тус СОК-д хандив өгсөнд Засаг даргын Тамгын газар болон сумын Онцгой комиссын зүгээс талархал илэрхийлье.