• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Ард иргэдийн анхааралд

Ард иргэдийн анхааралд

Шадар сайдын 2021 оны 42 дугаар тушаалаар батлагдсан "Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам"-ын дагуу орон нутгийн авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдээр хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай болон байнгын оршин суух орон нутагтаа буцах, ирэх иргэн, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид /хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/-ийг нэвтрүүлнэ. Иймд иргэн та журмын дагуу шаардлагатай тохиолдолд сумын Онцгой комиссоос нэвтрэх бичиг авна уу.

2021-05-12 00:00:00