• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Мод тарилаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг “Нэг иргэн- Нэг мод” уриан дор сумын цөлжилтийг бууруулах, ойн зурвас байгуулах зорилгоор ажлын хэсгийг сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/107 дугаар захирамжаар байгуулж 2021 оны 05-р сарын 17-ний өдрөөс 05-р сарын 28-ны өдрүүдэд сумын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжинд нийт 4 га талбайд 250 ширхэг мод бут сөөг тарьж уг ажилд 5 төсөвт байгууллагын 107 төрийн албан хаагч хамрагдсан бөгөөд Төсвийн байгууллагууд өөр өөрийн эзэмшлийн хашаанд мод тарих ажлыг зохион байгуулж Засаг даргын Тамгын газар 10 ширхэг, Цагдаа 10 ширхэг, Ерөнхий боловсролын сургууль 50 ширхэг, Цэцэрлэг 100 ширхэг, Эрүүл мэндийн төв 80 ширхэг нийт сумын хэмжээнд 500 ширхэг мод тус тус тарилаа.

2021-05-25 02:02:02