Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 онд “Эхийн алдар” 1,2 одонгоор шагнагдах болзол хангасан Сэргэлэн сумын харъяат эхчүүдийн одонг 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 30 минутаас УИХ-ын гишүүн Ц.Тувааны санаачлагаар Улаанбаатар хот, Төрийн ордонд гардуулахаар болсон байна.
Иймд "ЭХИЙН АЛДАР” 1,2 ДУГААР ОДОНГООР ШАГНАГДАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД:
1. Төрийн ордны зүүн хаалган дээр цагтаа бэлэн байх
2.Коронавирус халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн хугацааг нотлох баримт /Вакцины гэрчилгээ/-тай эхчүүдийн иргэний үнэмлэх хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичигтэй байна.
3. Коронавирус халдварын эсрэг вакцинжуулалтын 2-р тунгаа хийлгээд 14 хоног өнгөрөөгүй, 1 дэх тунгаа тариулсан, вакцинд хамрагдаагүй эхчүүд коронавируст халдварын ПГУ /PCR/ шинжилгээний хариу сөрөг, эсхүлТөрийн ордоны зүүн хаалган дээр байрлах шинжилгээ өгөх цэгт коронавирусын илрүүлэх шинжилгээг өгөх
4. Ёслолын хувцастай /Монгол дээл болон албан хувцас/ ирэх.