Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд хамгааллын үйлчилгээг цогцоор нь хүргэх зорилгоор сумынхаа хүүхэд багачуудад “хүүхэд гэр бүлдээ жаргалтай” нэгдсэн арга хэмжээний хүрээнд баярын бэлэг гардууллаа.
Тус арга хэмжээг сумын засаг, засаг даргын тамгын газар санаачлан зохион байгуулж төсвийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд 270 гаруй сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын хүүхэд багачуудад баярын бэлэг гардууллаа.
үр хүүхэд бүрийн нүднээс аз жаргал, баяр баясгалан гэрэлтэн байж, амьдрал нь үргэлж баяр цэнгэл, инээд хөөрөөр баярлаж, бялхаж байх болтугай.