▪︎Шүлхий өвчин нь:Богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гаралтай гоц халдварт өвчин юм.
ХАЛДВАР ТАРХАХ ЗАМ
▪︎Өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн мал, амьтан, тэдгээрийн шүлс, нус, шээс, баас, сүү, үрийн шингэнээр гадагшилсан вирусээр мөн бохирлогдсон уяа, зогсоол, малын хашаа саравч, өтөг бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал, хувцас зэрэг нь халдвар тараах эх үүсвэр болдог.
▪︎Чийглэг, бүрхэг хүйтэн агаартай үед шүлхий вирус нь агаар дуслын замаар алс хол зайд халдварлах боломжтой.
ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ
▪︎Өвчний нууц үе нь ихэнхдээ 3-5 хоног байх ба заримдаа 21 хоног байдаг.
▪︎Шүлхийгээр өвчилсөн мал амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны арьсанд үлхий, яршил, үүсэх, доголох, ус тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрнэ.
Мөн Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Говьсүмбэр зэрэг аймгуудад отороор явж байгаа сумын малчид болон мал бүхий иргэд та бүхэн яаралтай Мал эмнэлгийн тасаг, Багийн засаг дарга, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгждээ яаралтай мэдэгдэнэ үү.