• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Иргэн аж ахуй нэгжийн анхааралд

Сум хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулалтанд төслөө ирүүлэхдээ:

1.Тухайн оны ЖДҮ-лэл хөгжүүлэх бодлогын хүрээнд сумын итх ээр батлагдсан тэргүүлэх чиглэлийн дагуу шинээр хийх болон үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр бичигдсэн, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг боловсруулж ирүүлэх.

2021 онд сум хөгжүүлэх сангаас зээл олгох тэргүүлэх чиглэл:

· Эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх

· Хоёрдогч түүхий эдийн цэг байгуулах

· Дугуй засвар

· Төмс хүнсний ногооны зоорь барих

· Боловсруулах чиглэлийн жижиг дунд үйлдвэрийг шинээр байгуулах

2.Тухайн иргэн аж ахуй нэгж нь урьд авсан хугацаа хэтэрсэн зээл болон бусад өр төлбөргүй байх, зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, зээлээ хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай байх,тухайн суманд байнга оршин суудаг бүртгэлтэй байх. Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн 1 удаа олгох дээд хэмжээ 20 сая хүртэл төгрөг, зээлийн хүүгийн хэмжээ жилд 3 хувь, хугацаа 3 хүртэл жил байна.

Төслийг 2021оны 09-р сарын 06-24-ны өдрийн 18:00 цаг хүртэл ЗДТГазарт хүлээн авна.

2021-09-06 00:00:00