• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага боллоо

Сумын хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өчигдөр буюу 2021 оны 10-р сарын 14-ны өдөр боллоо. Өмнөх жилүүдэд эрүүл мэндийн үзлэгийг хоёр шатлалтайгаар хийж байсан бол энэ удаад  эхлээд сумандаа эрүүл мэндийн төвийн үзлэгт хамрагдаад, дараа нь цэргийн төв дамжинд эрүүл мэндийн үзлэгт ордог байсан бол энэ жил сумандаа эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан, тэнцсэн цэргүүдийг шууд алба хаах ангиудад нь хуваарилахаар зохион байгуулж байгаагаараа онцлог боллоо.

Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт тэнцсэн иргэдээс Covid-19-ийн шинжилгээ авч буй бөгөөд цэргийн анги дээр хуваарилагдан очсоны дараа дахин шинжилгээ авах аж. 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 14-нд Сэргэлэн сумын Соёлын төв амжилттай зохион байгуулагдлаа.

2021-10-15 11:25:41