• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРӨӨР  ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРӨӨР

 ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

2021.10.14                                                                                                       Эрдэнэ-Уул

            Иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, агаар орчны бохирдлоос хамгаалах зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг сумын хэмжээнд 2021 оны 10-р сарын 13-ний өдрөөс 10-р сарын 14-ны өдрүүдэд зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2021 оны 10 дүгээр сарын 08-ний өдрийн А/465 дугаар захирамжаар байгуулж сумын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжинд 49 ширхэг мод бут сөөг тарьж уг ажилд 12 төрийн албан хаагч хамрагдсан бөгөөд Төсвийн байгууллагууд өөр өөрийн эзэмшлийн хашаанд мод тарих ажлыг зохион байгуулж Засаг даргын Тамгын газар 40 ширхэг, Эрүүл мэндийн төв 40 ширхэг нийт сумын хэмжээнд 129 ширхэг мод тус тус тарьлаа.

Мөн сумын Засаг даргын захирамжаар төсөвт байгууллагууд эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон мод бут сөөгийг технологийн дагуу тарьж ургуулах, модыг арчлах, услах ажлыг албан байгууллагын дарга эрхлэгч нарт хариуцуулж ажиллалаа.

2021-10-15 00:00:00