• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМАНД БАЙГАЛЬ ХАМГААЛАХ НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДЛААР СҮҮДРЭВЧ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМАНД БАЙГАЛЬ ХАМГААЛАХ НӨХӨН

СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДЛААР СҮҮДРЭВЧ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн А/353 дугаар захирамжийн дагуу Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулах” ажлын хүрээнд хамгийн ихээр зорин очдог газрыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор 2021 оны 06 дугаар сарын 23-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдөр хүртэл нийт 14 хоногийн хугацаатай ажил гүйцэтгүүлэх гэрээг иргэн Банзрагч овогтой Дармаабаатартай гэрээ байгуулан 5-р багийн нутаг Ээж хад байршилд сүүдрэвч хийх ажлын нийт хөлс 2 500 000 төгрөгний төсөвт өртөгтэй гэрээ байгуулж Сүүдрэвч 3м:3м харьцаатай, 6-н талтай, өндөр нь 200см, сандал, ширээтэй ажлын даалгаварын дагуу хийж гүйцэтгүүлсэн.

2021-09-29 00:00:00