• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021 ОНЫ 10-Р САРЫН 29-НИЙ ӨДӨР БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

             Аймгийн Засаг даргын 2009 оны А453 тоот, сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн А/595 тоот захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан удирдамжаар сумын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 10 дугаар сарын 29-ны өдөр зохион байгууллаа. Уг цэвэрлэгээнд ЗДТГ-ын 11, ЕБС-ийн 26, Цэцэрлэгийн 13, Соёлын төвийн 5, нийт 55 албан хаагч, 20 иргэн, 5 аж ахуйн нэгжийн 8 ажилтан, нийт 83 хүн оролцож нийтийн эдэлбэр, гудамж талбай, хогийн цэгийн ойр орчны хог хаягдлыг түүж 3 га газрын 1 тн хогийг түүж цэвэрлэн 2 портер машинаар хогийн цэгт төвлөрүүллээ.

2021-10-29 00:00:00