• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Дунд сургуулийн спорт заалны засварын ажил хийгдлээ

2021-2022 оны хичээлийн жилд “ Хүний хөгжил- Эрүүл мэндийг дэмжих ” урианы жилийн хүрээнд Аймгийн хөрөнгө оруулалтаар “Өгөөмөр  уул” ХХК 20.000.000 төгрөг-ний санхүүжилтээр Сэргэлэн сумын дунд сургуулийн спорт заалны дотор талын хананд дуу тусгаарлагч хавтан шинээр хийж, таазыг хусаж замаска татаж эмүсдэж, 6ш вакум цонх шинээр суурилуулсан,  цонх болгонд хаалт торийг хийж ая тухтай орчин бүрдүүллээ.

Сэргэлэн суманд үйл ажиллагаа эрхэлдэг “Ананд биотехнологи” ХХК, Витватерсранд ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 10.000.000 төгрөг хандивлаж, сургуулийн багш ажилчид заалны  8-н багцаар 24 паар,72м 20-ын труба 58м 32-ын труба, 40- ын труба зэргийг  өөрсдөө холбох хэрэгслээр холбож сурагчдын эрүүл аюулгүй орчинд сурч, хөгжих боломжоор ханган ажиллаж байна. Мөн 220 вт 10ш лед гэрэл шинээр хийж  өгсөн.

 

 

2021-09-27 00:00:00