• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Отор, нүүдэл шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажилласан  ажлын тайлан

Отор, нүүдэл шилжилт хөдөлгөөнд

хяналт тавьж ажилласан  ажлын тайлан

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Аймгийн Засаг даргын 2021 оны 02-р сарын 16-ны өдрийн А/100 тоот  захирамж, сумын Засаг даргын 2021оны 02-р сарын 17-ны өдрийн А/41 тоот захирамж,      Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4, 6.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны  43 дугаар тогтоолын  хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд сумын 5-н багийн нутаг дэвсгэрт өвөлжиж, хаваржиж байгаа 73 өрхийн мал, амьтанд үзлэг хийн, өрхийн эрүүл мэндийн дэвтэрт малыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Сумын хэмжээнд нийт 4 аймгийн 20 сумын 73 өрхийн адуу-1398 толгой, үхэр – 944 толгой, хонь- 19380 толгой, ямаа-16088 толгой, нийт 37990 толгой мал отроор өвөлжиж хаваржиж байна.

Ажлын хэсэг отроор явж байгаа малчдад заавар зөвлөмж өгч малын эрүүл мэндийн тухай хууль, ЗГ-ын 2019 оны 43 дугаар тогтоол болон орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг танилцуулан ажилласан.

 Отор нүүдлээр явж байгаа 73 малчин өрхөөс 2 малчин өрхийн суурь мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан, бусад мал малчин өрхүүд  нь мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд  хагас дутуу болон бүрэн хамрагдаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

Мал эмнэлгийн цахим гэрчилгээтэй ирсэн малчин өрх байхгүй, гэрчилгээгүй 73 малчин өрх байснаас мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 16 малчин өрхийн малыг эрүүлжүүлж нутаг заан зөвлөмж зөвөлгөө өгөн ажиллалаа.

Мөн зөрчилтэй иргэдийг газар нутаг чөлөөлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Үлдсэн малчдын мал эмнэлгийн гэрчилгээг үүсгэх, харъяалагдах засаг захиргааны нэгжтэй холбогдох, зөрчлийг арилгах талаарх ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

            Ажлын хэсэг отроор явж байгаа малчдын судалгаа болон малын судалгааг төрөл тус бүрээр нь гаргаж мэдээллийн сан үүсгэн ажилласан.

2021-06-02 00:00:00