Малын сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэл
хийсэн ажлын тайлан
Ерөнхий сайдын 01 албан даалгаврын хэрэгжилтийг хангахаар Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/100 дугаар захирамж, газрын даргын А/10 тоот тушаал, Сумын Засаг даргын 2021 оны 02-р сарын 22-ны өдрийн А/48 тоот захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллалаа. Сэг зэм устгал, халдваргүйтгэлийн ажлыг сумын нутаг дэвсгэрт харьяалагдах Баянбүрд, Хайрхан, Хөшиг, Эрдэнэ Уул, Авдар багуудад зохион байгуулж Адуу-728, Үхэр-322, Хонь-1125, Ямаа-1090, Амьтан-6 нийт 3271 малын сэг зэмийг булж, шатааж устган 100.1 хувьтай хэрэгжиж дууслаа.
Халдваргүйтгэлийн арга хэмжээнд 17 хашаа хорооны 12 мян/м2, худаг уст цэгийн 600м2, агуулах зоорийн 700м2, 3 устгалын цэгийн 5,1мян/м2, өтөг бууц бэлчээрийн 5,9 мян/м2 нийт 24,3 мян/м2 талбайд халдваргүйтгэл хийж 49% -тай хувьтай явагдаж байна..
Дээрх арга хэмжээнд 15 тээврийн хэрэгсэл, 15 төрийн албан хаагч, 60 малчин, мал бүхий иргэд, туслах ажилтан 15, удирдах ажилтан 7 оролцлоо. Халдваргүйтгэлийн арга хэмжээнд хөдөлмөр хамгааллын хувцас нийт 40 ширхэг, автомакс 2 ширхэг, бээлийн маск 200 ширхэг, суперкилл 4 кг зарцуулсан.
Орон нутгийн төсвөөс 900 мянган төгрөгийн шатахуун, үлдэгдэл зардалыг хувийн аж ахуй нэгж байгууллагын сайн дурын хандиваар гүйцэтгэн ажиллалаа.