• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Мал эмнэлгийн тайлан

Мал эмнэлгийн тайлан

2021.08.30                                                                                                         Эрдэнэ Уул                                                                                    

Сумын Засаг даргын захирамжаар Боом, Дотрын халдварт хордлого, Цусан халдварт, Шөвөг яр, Гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинуудыг 2021 оны 04-р сарын 08-наас 07-р сарын 20-ны хооронд Гурван хангай, Жаран дөлгөөн, Эрдэнэ буман, Сүлд манал, Өөлд сөдгий МЭҮН-ийн эмч нар хийж гүйцэтгэлээ.

Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 90 өрхийн бод-2670, бог- 8175, дотрын халдварт хордлого давхардсан тоогоор бог-53585, цусан халдварт 65 өрхийн бод-2596, бог-3761, шөвөг яр 66 өрхийн богийн төл-9968 толгой мал хамрагдаж сумын хэмжээнд гүйцэтгэл нь 99,2 хувьтай хийгдсэн байна.

Гоц халдварт шүлхий өвчин манай сумтай залгаа Баянцагаанд отрын айлаас оношлогдон манай суманд 7-р сарын 09-нөөс сумын Засаг даргын А/251 тоот захирамжийн дагуу 256 өрхийн 9294 үхэр хамрагсан байна. Сумын хэмжээнд 100 хувьтай хамрагдсан. Зарим өрх айлууд буюу 17 хувь нь отроор явсан. Мэдээгээ нэгтгээд аймгийн МЭГ-т өгсөн.

Тус сумын хэмжээнд мал эмнэлгийн зориулалтаар ашиглах, мал угаалгын ажил хийж гүйцэтгэхэд шаардлагатай байсан мал угаалгын онгоцыг хашаажуулах ажлыг Сумын Засаг даргын дэмжлэгээр хийж гүйцэтгэн 5 багт мал угаах ажлыг амжилттай зохион байгуулаад байна. 2021 оны 10 сарын 16 -ний өдрийн байдлаар нийт 400 өрхийн 139818 бог, 10120 бод малыг хамруулаад байна. Сумын хэмжээнд хашаа хороо, өтөг бууц,  худаг, уст цэг, бэлчээр, халдваргүйтгэлийн нийт 24300м2 талбайг ариутгаж халдваргүйтгэлээ.   

Сумын Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг ханган сумын нутаг дэвсгэр дээрх отрын айлуудад хяналт шалгалтаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллалаа. Сумын хэмжээнд нийт 4 аймгийн 20 сумын 73 өрхийн адуу-1398 толгой, үхэр – 944 толгой, хонь- 19380 толгой, ямаа-16088 толгой, нийт 37990 толгой мал отроор өвөлжиж хаваржиж байна.

 

 

2021-08-30 00:00:00