• 70274848
  • sergelen.zdtg2021@gmail.com
ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн ЗДТГ-аас 2021 оныг “Хүний хөгжил – Эрүүл мэндийг дэмжих" жил болгон зарласантай холбогдуулан сумын засаг даргын тамгын газар Иргэд олон нийттэй уулзалт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ИТХ, Засаг дарга,ЗДТГ-ын мэргэжилтнүүд, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн нар 2021 оны 11-р сарын 08 -ны өдөр сумын Соёлын төвд үйл ажиллагаагаа танилцуулан иргэдэд мэдээлэл хийж төрийн үйлчилгээг үзүүллээ.

Үүнд:

· 2021онд хийгдсэн ажлын тайлан мөн цаашид хийгдэх ажил

· ХАА-ын талаар төрөөс баримталж байгаа бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлсэн ажил · Сум хөгжүүлэх сангийн олгогдсон зээлийн эргэн төлөлт, үлдэгдэл зээл олгосон байдал · Нийгмийн даатгалын нөхөн даатгалын талаар

· Татварын хууль болон малын хөлийн татвар төлөх зөвлөмж

· Хог хаягдлын тухай хууль, хог хаягдлын талаар гарсан сумын хурлын тогтоол, малын болон ундны усны үнэ тариф тогтоосон тогтоолын талаар

· Иргэний бүртгэлийн талаарх мэдээлэл

· Газрын цахим мэдээллийн сан буюу egazar.gov.mn бүртгүүлэх хэрэглэх заавар, зөвлөмж

· Аж ахуйн нэгж байгууллагын 2021 ээлжит тооллогын талаар

· 2022онд шинэ сум төсөлд хамрагдах иргэдийн оролцоо шаардлага байгаа талаар энэ удаагийн уулзалтанд ард иргэдэд мэдээллийг хүргэж амжилттай зохион байгууллаа.

2021-11-09 10:22:25