• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН ЭЭЖ ХАЙРХАНЛУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Тус сумын 5 дугаар багийн нутагт орших Хайрхан чиглэлд иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэж цасанд суусан төөрсөн гэх дуудлага сумын Онцгой комиссд ихээр ирж байна. Иймд, баталгаагүй зам, маршрутаар зам заагч аппликейшн ашиглаж зорчихгүй байх.

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх,

-Машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх,

-Мал бүхий иргэд, малаа бэлчээрлүүлэхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малын хашаа, хороогоо дулаалах, гэр орноо салхи, шуурганаас хамгаалах зэрэг хувийн бэлтгэлээ хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Анхан шатны багаж хэрэгсэл хүрз, чирэгч зэргийг бэлтгэж хөдөлгөөн үйлдэх,

-Хөдөлгөөнд оролцохдоо замын тэмдэг тэмдэглэгээтэй сайтар танилцаж байх,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

СУМЫН ОНЦГОЙ КОМИССООС

2022-01-10 00:00:00