• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН 4-Р ДАВЛАГААНЫ ҮЕД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ САХИХ, ЗӨВЛӨМЖ

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

1. Урьдчилан сэргийлэх зорилгоор ажилчид витамин С /1000мг/, витамин Д /4000 мг/ өдөрт 1 удаа хэрэглэх

2. Илчлэг сайтай хоол хүнсийг тогтмол хэрэглэх

3. Өдөрт 2 л-ээс багагүй бүлээн шингэн зүйл хэрэглэх

4. Дархлаа унагахгүй байх үүднээс орой 22:00 цагт унтаж хэвших

5. Аль болох стресст өртүүлэх зүйлсээс хол байх, стрессд өртсөн үед урт амьсгал авч, хөгжим сонсох, цэвэр агаарт гарах зэргээр арга хэмжээ авах

6. Тамхи татахгүй байх

7. Өрөө тасалгаа болон гадаад орчинд даарахгүй, дулаан хувцаслах

8. Архаг хууч өвчтэй тохиолдолд тухайн өвчний үед хэрэглэж буй эмийг тогтмол хэрэглэх

Хариу арга хэмжээ

1. Хэрэв танд дараах шинж тэмдэг илэрсэн, батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болсон тохиолдолд:

· Халуурах

· Хоолой хөндүүрлэх, өвдөх

· Ханиалгах

· Нусгайрах

· Бие зарайх

· Найтаах

· Толгой өвдөх

· Бүх биеийн булчин, үеэр өвдөх

2. Шинж тэмдэг илэрсэн даруйд сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх бөгөөд эмчийн шийдвэрээр түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ авахыг шийднэ.

3. Коронавируст /Ковид-19/ халдвараар өвчилсөн нь батлагдсан тохиолдолд эмчийн зөвлөгөөний дагуу гэртээ тусгаарлагдаж, эмчилгээний багцыг авч, эмчилгээг эхлүүлнэ. Сумын Эрүүл мэндийн төвөөс хэвтүүлэх шаардлагатай гэж үзвэл тухайн хүнтэй холбогдож, биеийн байдлыг үнэлсний үндсэн дээр эмнэлэгт хэвтүүлнэ. Доорх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн төвд хандана. Үүнд:

· 3-с олон хоног 38,5 хэмээс дээш халуурах

· Уруул ам, уруулын гурвалжин хөхрөх зэрэг шинж тэмдэг илрэх

· Амьсгал давчдах, амьсгалахад саад бэрхшээлтэй болох /амьсгалын тоо насанд хүрэгчдэд 1 минутад 24-с дээш гарах/

· Цээжээр хөндүүрлэж зовиуртай өвдөх

Хавьтал болсон тохиолдолд гэрийн ажиглалтад 5 хоног байх бөгөөд хавьтлыг дараах шалгуураар тодорхойлно.

· 1.5-2 метрийн зайнаас дотогш харьцсан

· Амны хаалтгүйгээр харьцсан

· Нэг өрөөнд 10-15 минутаас дээш хугацаанд хамт байсан

· Агааржуулалтгүй орчинд хамт байсан

· Нэг аяга халбага зэрэг ахуйн хэрэглээний эд зүйлсийг хамт хэрэглэсэн

4. Коронавируст халдвар /Ковид-19/-ын Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа 2,5-3 хоног байгаа тул батлагдсан иргэнтэй хавьтал болсон иргэн гэрийн тусгаарлалтад өөрийгөө хянаж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сумын ЭМТөвийн /98563050/ утсанд холбогдоно.

5. Батлагдсан болон ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад байх хугацаанд Багийн Засаг дарга нар өдөрт 1 удаа утсаар холбогдож, тусгаарлалтын дэглэмийг мөрдөж буй хэсэгт хяналт тавьж ажиллах.

СЭРГЭЛЭН СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

2022-01-18 10:00:00