XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын босгон дээр аймаг, сумын аварга малчдыг тодрууллаа.
Сумын эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбаруудын нэг болох мал сүргээ эрчимжүүлэн, ажлын байр бий болгох, малжуулах санал санаачилгыг дэмжин аймаг, сумын аваргын шагналын шалгуур үзүүлэлтийг хангасан малчид, маань шагналаа гардан авлаа.
“Аймгийн аварга малчин”-аар
1. Баянбүрд багийн малчин Чимиддорж овогтой Лувсанбалдан
2. Хайрхан багийн малчин Гомбо овогтой Отгонжаргал
3. Хөшиг багийн малчин Балбар овогтой Ганбаатар
4. Авдар багийн малчин Дашдондог овогтой Цэрэндондог
Ж.Самбуугийн нэрэмжит “Аймгийн аварга залуу малчин”-аар
1. Хайрхан багийн малчин Лувсандорж овогтой Баттүвшин
Сумын “Хошой аварга малчин”-аар
1. Авдар багийн малчин Бавууш овогтой Баярсайхан
Сумын “Аварга малчин”-аар
1. Баянбүрд багийн малчин Мөнх овогтой Доржсүрэн
2. Хайрхан багийн малчин Чулуунбаатар овогтой Алтантүлхүүр
3. Хөшиг багийн малчин Монхор овогтой Цогбаяр
4. Эрдэнэ-уул багийн малчин Банзрагч овогтой Ганбат
5. Авдар багийн малчин Даваадорж овогтой Давгацэрэн
6. Хайрхан багийн малчин Сундуй овогтой Балданцэрэн
Сумын “мянгат малчин”-аар
1. Авдар багийн малчин Лхагвасүрэн овогтой Энхтүвшин
2. Баянбүрд багийн малчин Чимиддорж овогтой Лувсанбалдан
тус тус шалгарч шагналыг гардуулан өглөө.
Ирж буй Усан бар жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, хотлоороо элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай, эрдэнэт мал сүргийн буян хишиг арвижин дэлгэрэх болтугай.