• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ӨРГӨМЖЛӨЛТ ЭЭЖҮҮДИЙГ АЛДАРШУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Хүндэтгэлийн үйл ажиллагаа сумын дунд сургуулийн спорт заланд 2022 оны 03-р сарын 11-ны өдөр боллоо.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Т.Баасансүрэн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар оролцож ахмад буурлууддаа өнгөрсөн хугацаанд тус сумын баримталсан бодлого, хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж, баярын мэнд хүргэн ажиллаж байсан байгууллага, хийж бүтээсэн ажлаараа бахархан, залуустаа үргэлж үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж,олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөж

ахмадууддаа гарын билэг гардуулж мөн сумын өргөмжлөлт ээжүүдээ алдаршуулж хүндэтгэл үзүүллээ.

Мөн уг арга хэмжээний үеэр урлаг соёлын арга хэмжээ болж ажил хөдөлмөрөөрөө бусдаас манлайлж яваа иргэдээ шагнаж урамшуулж одон медаль гардуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

2022-03-11 00:00:00