Үндсэн цэс
Сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн А/07 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сумын Авдар багийн нутаг Хүрзэт болон Ар цагаан гэх газар Хууль бус гар аргаар алт олборлож байгаа иргэдийн хөдөлгөөнд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж ажиллаж байна.
2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн хяналт шалгалтаар Хүрзэт гэх газар металл хайгч барин явж байсан 30-49 УАМ, 71-61 БНХ улсын дугаартай 2 Prius маркийн машин, нийт 4 иргэнийг Төв аймгийн Цагдаагийн газрын экологийн байцаагчид шалгуулахаар шилжүүлж шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.