2022 оны 04 дугаар сарын 01-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг сумын хэмжээнд зохион байгуулах тул Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйл Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг 10.2.6.нийтийг хамарсан цэвэрлэгээнд хамрагдах, 10.2.10.энэ хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдалыг цэвэрлэх болон иргэн, аж ахуй нэгж бүр эзэмшил газрын гаднах 50 м хүртлэх нийтийн эдэлбэр газрын хог, хаягдлыг цэвэрлэх тус тус заасны дагуу эзэмшиж буй газрынхаа ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж олон нийтийн ажилд идэвхитэй оролцоно уу.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР