• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
Засгийн газраас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй зээл гаргахаар шийдвэрлэсэн

Засгийн газраас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэсэн. Үүнээс газар тариалангийн салбарт 100 тэрбум, хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөгийн зээл олгоно. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг өнөөдрөөс арилжааны банкуудаар дамжуулан судалж эхэллээ. Тодруулбал,

-Ноолуур бэлтгэлд 150 тэрбум төгрөгийн,

-Ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөгийн,

-Арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр 2 жилийн хугацаатай,

-Гурил тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай олгож байна.

2022-04-19 00:00:00