• 88507615
  • sergelen.zdtg2021@gmail.com
СЭРГЭЛЭН СУМЫН ДУНД СУРГУУЛЬ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа, багш, сурагч, эцэг эхийн уялдаа холбоо, оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Эцэг эхийн оролцоо” сэдэвт сарын аян зарлаж 2022 оны 04-р сарын 29-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд сумын засаг дарга Л.Төмөрчөдөр, Сургуулийн захирал И.Отгон-эрдэнэ, нар үг хэлж, сум болон сургуулийн хийж гүйцэтгэсэн, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, боловсролын салбарт баримталж байгаа бодлогыг танилцууллаа. Мөн ажлын амжилт, ур чадвараараа бусдыгаа манлайлж улсын төрөлжсөн олимпиадын II давааны Математикийн багш нарын төрөлд багш Б.Эрдэнэбаяр тэргүүн байр, Нийгмийн ухааны багш нарын төрөлд багш Х.Нандингэрэл 3-р байр тус тус хүртсэн амжилтыг үнэлж шагнаж урамшууллаа.

Мөн өдөрлөгийн үеэр дараах үйл ажиллагаануудыг зохион явууллаа. Үүнд:

Эцэг эхчүүдийг багш нарын нээлттэй хичээлд урьж суулгах

Бага ангийн сурагчдад өгдөг үдийн хоолны амтлагаа амтлах

“Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг арга” сургалт

Эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн

“Миний гэр бүл” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаануудыг тус тус зохион байгууллаа.

Цаашид Мод тарих өдрийг угтан 1-9-р ангийн нийт эцэг эхчүүдийг уриалан “Нэг өрх- нэг мод ” аян

Сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс санаачилсан “Миний нутгийн бахархал” сэдвийн хүрээнд орон нутгийн байгалийн дурсгалт газруудаар сурагчид, эцэг эхчүүд хөтөлбөрийн дагуу танилцах зэрэг ажлуудыг аяны хүрээнд хийхээр төлөвлөжээ.

2022-04-29 15:36:14