Хаврын тариалалтын бэлтгэл ажил болон тэр бум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын иргэд, ААН- үүдийн дунд сургалтыг 2022 оны 05-р сарын 02-ны өдөр сумын Соёлын төвд зохион байгууллаа Уг сургалтанд урилгаар Ногоон харш ХХК ны захирал МУ-ын зөвлөх агрономич Н.Баяр, Атрын шим ХХК-ны зөвлөх агрономич Т. Баярхүү нар оролцож төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуйн тариалалтын технологи болон мод, бут хэрхэн сонгох арчлах, арга ажиллагааны талаарх илтгэл лекцүүд тавьж, иргэдийн асуултад хариулж зөвлөгөө зөвлөмж өгсөн өгөөжтэй сургалт зохион байгууллаа.